Эмэгтэй хүнд жингийн хоёр хүрлийг манайхан хүртэв

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 30

Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин 76 кг-ын жинд “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Ганбатын Ариунжаргал, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Найгалсүрэнгийн Загардулам нар хүрэл медаль хүртлээ.

Г.Ариунжаргал ОХУ-ыг Мария Силинаг цэвэр, Н.Загардулам Казахстаны Инмара Жанатаеваг 15:4-өөр ялснаар медалийн тавцанд зэрэгцэн зогссон. Н.Загардуламын хувьд медалийн өнгө өөр байх боломжоо өчигдөр хагас шигшээ барилдаанд алдсан. Тэрбээр Беларусийн бөхийг цаг дуусахад минут хүрэхгүй хугацаанд 10:1-ээр илүүрхэж яваад 10 оноо дараалан алдаж харамсалтай ялагдсан билээ.

Ийнхүү XXXII удаагийн Иван Ярыгиний Гранприд манай эмэгтэй бөхчүүд хоёр алт, хоёр мөнгө, 10 хүрэл, нийт 14 медальтай нутагтаа ирэхээр болов. Харин эрчүүд маань сүүлийн гурван жил Красноярскийн дэвжээнээс хоосон буцаж байна.

Монголын чөлөөт бөхийн холбоо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.215.126.149) 2022 оны 01 сарын 31

Erchud n tuyahan Sogoonoo, busguichuud n Huchit har bolson bna mongolchuud.

0  |  0
Top