БНАСАУ энэ сарын 30-нд дунд зайн тусгалтай “Hwasong-12” пуужинг туршжээ.
Уг пуужин нь сүүлийн таван жилд туршаагүй том пуужин байсан талаар БНСУ-ын цэргийнхэн мэдээлсэн байна. Пуужин 2000 км-ийн өндөрт хөөрч, 800 км зайг туулан Японы тэнгист унажээ.
БНАСАУ 2022 он гарсаар долоо дахь удаагаа пуужин туршиж байгаа нь энэ юм.
Хойд Солонгосын пуужингийн туршилттай холбоотойгоор Японы Засгийн газар эсэргүүцэл илэрхийлжээ.
Түүнчлэн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгосын пуужингийн туршилтыг НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн тогтоолыг зөрчсөн явдал гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Юу ч хийж чаддагүй , хоосон цэцэрхэсэн үхэр монголчууд яана даа яана