Олимпын наадам бол спортын уралдаан тэмцээн төдийгүй загварын уралдаан, тэмцэл юм.
Нээлт, хаалтын ёслол дээр үзэгчид аль улсын багийн хувцас гоё байна вэ гэж шүүн ярилцдаг уламжлалтай. Тиймээс бүх баг улсынхаа том брэндүүдтэй хамтран ажилладаг билээ.
Юуны өмнө допингийн хэргээр далбаа, нэр, сүлдээ ашиглах эрхгүй болсон ОХУ-ын багийг авч үзье.
Тэд ZASPORT брэндийг гурав дахь олимдоо дараалан өмсөж байна. Гэхдээ цагаан, хөх, улаан өнгөө ашиглаж болно. RUSSIA гэж бичиж болохгүй болохоор улсынхаа газрын зургийг оруулжээ.
Гэхдээ бэлтгэлийн хувцас нь Хятадын шигшээтэй ижил байна гэж шүүмжлүүлсэн.
Хятадын багийн өмсгөл.
Беларусын олимпын баг хөх цэнхэр хувцастай. Үндэсний хээ угалзаар чимжээ.
Загварын их гүрэн Францын хувцас тун жирийн. Далбааныхаа өнгөтэй, мөн ялалтыг бэлгэдсэн V хэлбэртэй тахиатай.
Итали уламжлалт хөх өнгөө сонгосон. Жоржо Армани брэндийн бүтээл. Бараг ганц өнгөтэй, минималист хослол.
Шведийн баг хоёр дахь олимпдоо Японы Uniqlo-г сонголоо. Тэд мөн л хөх өнгөтэй. Хувцасны давхаргуудыг нь авч, хийж болдог тул ямар ч цаг агаарт өмсөж болно.
Норвегийн баг хөх хүрэм, бараан свитертэй.
Германы шигшээг мэдээж Adidas хувцасласан. Төрийн далбааныхаа өнгийг оруулсан энэ загварыг “Эсэргүү өөдрөг” занг илэрхийлсэн гэж тодорхойлжээ.
Урьд өмнө жийнс, савхин хүрэм өмссөн канадчууд энэ удаад уламжлалт өдөн курткадаа эргэн орлоо.
Улаан, цагаан өнгөө хослуулж, бэлгэ тэмдэг навчаа дүрсэлжээ. Энэ хүрэм нь халуун үед нуруундаа зүүдэг үүргэвч болон хувирдаг онцлогтой.
АНУ алдарт Ральф Лорентой хамтран ажилласан. Ёслолын хувцас нь ганган хээнцэр, хар хөх хүрэм, гутал, далбааны зурагтай цамцтай.
Хүрэм, бээлийг дахин боловсруулсан материалаар хийсэн. Нэг үгээр хэлбэл ЭКО бүтээгдэхүүн.
Их Британийн багийн хувцсыг Ben Sherman брэнд урлажээ. Гол онцлог нь цамц.
Нээлтийн ёслолд урт захтай, далбааны зурагтай свитер углах бол хаалтын ёслолд богино захтай жемпертэй жагсах юм.
Монголын шигшээ багийн хувцас.
"Michel&Amazonka" брэнд Монгол Улсын шигшээ багийн өвлийн олимпод өмсөх хувцас, хэрэгслүүдийг хариуцан ажилласан юм.
Сэтгэгдэл ( 1 )
Mongoliinhoo shigshee bagt amjilt husie !