Бээжингийн өвлийн олимпын наадам хоёрдугаар сарын 4-нд эхэлнэ. Тус наадамд оролцох Монголын баг өнөөдөр 13.56 цагаас ХҮННҮ ЭЙР компанийн онгоцоор Бээжинг зорин нислээ. Манай улсаас цанын хоёр тамирчин олимпод оролцоно.
Б.Ачбадрах, А.Энхтуул нар хоёрдугаар сарын 8-ны өдөр спринт зайд уралдана. Улмаар хоёрдугаар сарын 10-нд А.Энхтуул эмэгтэйчүүдийн 10 км-т, хоёрдугаар сарын 11-нд Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т хурд сорих юм.
Сэтгэгдэл ( 0 )