"Алтанганжуур" хурахад 20.000 төгрөгийн үнэтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 04

Усан бар жилийн шинийн 15 хүртэлх хугацаанд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн ном хурах хуваарийг хүргэж байна.

Гандантэгчинлэн хийд 2019 оноос хойш Батцагаан дуганыг ашиглалтад оруулж, хурал номоо үйлддэг болжээ. Хийдийн үйлчилгээ илүү хөгжингүй болж, "банк" шиг болсон байна.  Дуганы зааланд есөн касс ажиллаж, ном уншуулахаар ирсэн сүсэгтэн олныг бүртгэж байлаа. Жилийн сүүлийн өдөр засал, ном хийлгүүлэхээр ирсэн үйлчлүүлэгч их байна.

Өмнөх жилүүдийн адил шинийн 15 хүртэл ном хурах хуваарь гаргажээ. Улсын онцгой комиссоос Ганданг сар шинийн өдрүүдэд халдвар хамгааллын дэглэм баримтлан, хэвийн ажиллахыг зөвлөжээ. 

Ном уншуулах үнэ тарифын тухайд хэвээр байна. Хамгийн өндөр тарифтай нь Алтанганжуур ном ба 20.000 төгрөгийн үнэтэй байлаа. 

Гандантэгчинлэн хийд цахимаар айлтгал хийх үйлчилгээ нэвтрүүлжээ.

Цар тахалтай жилүүдэд зайнаас ном унших болоод гадаадад байгаа иргэдийн хүсэлтээр ийм үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Цахимаар ном уншуулахын тулд https://my.gandan.mn/ хаягаар нэвтэрнэ. Төрсөн он, болон жил, хүйсээ оруулахад суудал болон зүг мөр гаргах заавар гарч ирнэ. Мөн уншуулвал зохих үндсэн засал номын мэдээлэл гарч, захиалах боломжтой аж.  
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top