Дэлхийн vнэмлэхvй гайхамшиг: Гизегийн Пирамид

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 03

Дэлхийд хvний гараар бvтсэн долоон гайхамшигийг тодруулах интернет санал асуулга 2005 оноос хойш vргэлжилсэн бөгөөд өнгөрсөн 10 сард эцсийн дvнг Лиссабонд гаргажээ. Мэргэжилтнvvдийн мэдээлснээр нийтдээ 19 сая хvн өөрсдийн саналаа өгчээ. Дэлхийн 200 орчим орноос тvvхэн дурсгалт газар, хөшөө, архитектур гээд чиглэлээр нэр дэвшигч авснаас эцсийн шалгаруулалт болохоос өмнө 21-ийг нь л vлдээсэн байна. Хамгийн сvvлд Перугээс археологичдийн олж илрvvлсэн инкvдийн Мачу-Пикчу хотын туурь бvртгэгдсэн байна.

  • Тэдгээрээс хамгийн хvчтэй өрсөлдөгчид нь Таж-Махалын ордон, Нью-Йорк дахь эрх чөлөөний хөшөө, Парисийн Эйфелийн цамхаг, Иорданы эртний хот Петра, Римийн Колизей, Хятадын цагаан хэрэм байв. Санал хураалтын явцад Хятадын цагаан хэрэм бусдаасаа илт тасархай саналтай байсан бол дээрх нэр дэвшигдийн араас британийн Стоунхэж, Пасхи арал дээрх чулаан хөшөө болон Рио-де-Жанейро хотын Ийсус Христийн аварга хөшөө олон санал аваад байжээ. Ингээд санал асуулгаар ертөнцийн шинэ долоон гайхамшиг тодорч энэ талаарх мэдээлэл болон амжилтыг нь бататгах vvднээс одоогоор томоохон орнуудад “Шинэ гайхашиг” гэсэн номыг бvтээхээр болоод байгаа гэнэ.
  • Хамгийн том хэмжээтэй пирамидад нь манай эрний өмнөх XXVIII зуунд амьдарч байсан фараон Хуфугийнх тооцогддог. /энэ нь грекээр Хеопс гэсэн vг юм/ Эхэндээ тvvний өндөр 147 метр байсан бол сvvлд ороын хэсгээс 10 орчим метр нь нурсан байна. Энэ пирамид нь XIX зууны сvvлч хvртэл дэлхий дээрх хамгийн өндөр байгууламжинд тооцгогдсоор байлаа. Суурын дөрвөн тал нь адилхан 233 метр бөгөөд пирамидыг бvтэн тойроход бараг нэг км гаран зам туулах шаардлагтай. Аварга байгууламжийг бvтээхэд тус бvр нь хоёр тн-ын жинтэй 2.300.000 ширхэг дөрвөлжин чулууг ашигласан гэдэг тооцоо бий. Тэдгээр өрсөн чулууны завсараар хутганы ир байтугай сахлын хутга ч орох зай байдаггvй аж.
  • Галикарнасегийн бунхан. Энэ байгууламж 5.000 кв.метр талбайг эзэлдэг бөгөөд өндөр нь 20 метр. Хатан хаан Галикарнасе өөрийн хайртай нөхөр Мавсолегийн дурсгалд зориулан уг бунханыг бариулсан хэдий ч хожим хатанг нас барахад нь мөн тэнд оршуулсан гэдэг. Хоёр давхан бунханы дээр морин тэргэнд суусан Мавсоле болон Артемисигийн аварга хөшөө сvндэрлэнэ. 1522 онд Туркийн довтолгооны өмнөхөн Мальтын хаан тус бунханг сэргээн засварласан боловч зандалчид бунханг сvйтгэн чулуугаар нь ханан хэрэм баьж байсан тvvхтэй. Гэхдээ XIX зуунд туркийн Будрун хэмээх хэрмийг нураан бунхан байсан газарт цоо шинээр хатан хааны дурсгалд зориулсан байгууламжийг бvтээжээ.              
  • Коллос Родосский хэмээх Гелиос бурхан зориулсан аварга хөшөөний өндөр нь 36 метр. Энэ төмөр хөшөөг Родос тосгоны оршин суугчид хотыг нь аврана гэдэгт итгэдэг нарны бурханд зориулан босгожээ. Сvндэрлэснээс нь хойш тавин жилийн дараа гэнэтийн газар хөдлөлтийн улмаас хөшөөний хөл өвдөгөөрөө хугарч сөхөрсөн байна. Гэмтсэн хөшөө мянган жилийн турш мөрний эрэг дээр “хэвтжээ”. Тэгтэл МЭ 977 онд ертөнцийн долон гайхамшигийг нэгийг төмрийн хогонд тушаахын тулд 900 орчим тэмээгээр чирэн авч одсон байна.
  • Артемиди болон Эфесийн сvм нь 100 хvрэхгvй жилийн дотор хоёр удаа сэргээн босгогджээ. МЭӨ 356 онд Герострат сvмийг шатааж байсан аж. /Тэр өдөр Александр Македонский төрсөн юм/ Харин шинээр босгосон сvмийн урт нь 109 метр, өргөн нь 50 метр. Эргэн тойронд нь 20 метрийн өндөртэй 127 цамхаг хvрээлнэ. Гэхдээ хоёрдахь сvмийн хувь заяа эмгэнэлтэйгээр төгссөн гэдэг. МЭӨ 263 онд готууд сvмийг нураан христиан хэлтэнгvvдийн сvмийг суурин дээр босгосон байна. Ингэснээр сvм нь Византийн засаглалын эрх мэдэлд шилжээ.
  • Аугаа Александрын гэрэлт цамхагийг МЭӨ 280 онд босгожээ. 120 метрын өндөртэй гэрэлт цамхаг нь олон жилийн хугацаанд Гизегийн пирамидын өрсөлдөгч байсаар XIX зуунтай золгожээ. Хамгийн дээд гурван давхарт нь маш том тvvдэг гал байнга асаж байдаг нь эргэн тойрондоо хэдэн км-ын цаанаас ч гэрэлтэн харагддаг байсан гэдэг. Харин Римийн эзэнт гvрэн тарж бутарж эхлэхэд тvvдэг гал бөхсөн бол XIV зуунд болсон газар хөдлөлтөөр цамхагийн дээд хэсэг нурж, суур нь удаан оршин байх найдвар багатай болжээ. Харин туркууд тэрхvv гэрэлт цамхагийн суурийг ашигласан цайз барьсан нь өнөөг хvртэл хадгалагдсаар ирсэн юм.

Р.Слава

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top