Бээжин 2022: Манай тамирчид Жанчхүүд бэлтгэл хийж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 03

Олимпын наадмын үеэр Бээжинд цаг агаар тогтуун, өдөртөө -5-аас 0 градус орчим байна. Харин цана, биатлоны тэмцээн явагдах Жанчхүүд байдал өөр. Тэнд өдөртөө -15 орчим градус бол шөнөдөө -20 градусыг даван хүйтэрч байна. Ялангуяа салхитай өдөр маш их хүйтэрч, бэлтгэл хийхэд хүндрэлтэй байгаа талаар цас мөсний орон Шведийн тамирчид гомдоллосныг тус улсын хэвлэлүүд бичжээ.

Хэдийгээр ширүүн салхитай, хүйтэн байгаа ч манай тамирчид бэлтгэлээ базаасаар байна. Манай хоёр цаначин хуваарийн дагуу өглөө 09-12 цагийн хооронд бэлтгэл хийж байгаа юм. 

Жанчхүү нь Бээжин хотоос 220 км зайтай бөгөөд хурдны галт тэргээр зорчвол 50 минутын дотор зорьсон газраа очих юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жагий (66.181.166.134) 2022 оны 02 сарын 05

MONCOL1A гэдэг улсын тамирчдын уралдааныг үзэхгүй.

0  |  0
zochin(172.58.143.150) 2022 оны 02 сарын 05

Delhiid MONGOL gej uls baihgui bolson Harin hujaagiin gar hul bolson MONCOLIA gedeg shine uls olimpod orno.Ulsiin zardakaar 20 garui juulchin tsohij yavaa n gutamshig.

1  |  0
(64.119.18.35) 2022 оны 02 сарын 04

Хоёрхон хүнийг цанаар уралдуулж, сүүлийн 10 байрны аль нэгэнд оруулахын төлөө албаны хүмүүс нэртэй 20 гаруй дарга дагаж явдаг дампуу улс.

1  |  0
Top