Монголын цанын холбоо өнгөрсөн нэг жилийн хугацаанд Швейцарын цанын холбоотой хамтран ажиллаж буй.
Хамтын ажиллагааны хүрээнд манай тамирчид тус улсын Лэнцерхайд, Давос болон Сант Морис хотуудад швейцар дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаасан юм.
“Бээжин-2022” олимпын үеэр ч Швейцарын цанын холбооны гүйлтийн цана хариуцсан захирал Хипполит Кемпф, тосолгооны багийн ахлах Рожер Вахс, залуучуудын багийн дасгалжуулагч Марко Исэнсшмит болон техникийн ажилтнууд нь Монголын тамирчдын бэлтгэлийн хуваарийг гарган өгч, цанын тос тосолгоонд зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.
Мөн Швейцарын цанын холбоо 2026 оны өвлийн олимп хүртэлх хугацаанд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, баг тамирчдаа мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэх, цанын спорт өндөр хөгжсөн орны тамирчидтай хамтарсан бэлтгэл хийлгэх зэрэг бодлогын хүрээнд олон талт арга хэмжээ авч ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл ( 0 )