Японы жүдо бөхийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Сүзүки Кэйжи өнгөрсөн зун Токиогийн олимпод оролцсон тамирчдаас хэн нь ч зодог тайлахгүй гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Өнгөрсөн нэгдүгээр сард болсон шишээ багийн цугларалт дээр Сүзүки олимпын багийн 7 жүдочтой ганцаарчлан уулзахад бүгд Парисын олимпын наадамд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Токио олимпод Японы эрчүүд 7 жингийн тавд нь түрүүлсэн юм.
Харин олимпын тамирчдыг хэзээнээс олон улсын тэмцээнд оролцуулахаа шийдээгүй байгаа гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Бэлтгэл гэдэг чинь зүгээр л бэлтгэл байдаг юм байна.