ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Өвлийн олимпын нээлтийн ёслолд оролцохоор ирэхдээ БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпинтэй уулзаж, бүрэн хэмжээний гэрээ байгуулах талаар бид мэдээлсэн. Нээлтийн ёслол эхлээгүй байхад Путин, Ши Жиньпин хоёр эхний том гэрээнүүдээ байгуулж эхэллээ.
ОХУ-ын Газпром компани, Хятадын төрийн өмчит нефть, байгалийн хийн CNPC корпорацитай Алс Дорнодоос Хятадад байгалийн хий нийлүүлэх, борлуулах гэрээ байгуулснаа зарлалаа. Компанийн мэдэгдэлд “Энэ гэрээ ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан байгалийн хийн салбарт хамтран ажиллах төсөлд маш чухал алхам боллоо. Энэ төсөл хэрэгжсэнээр хий нийлүүлэх хүчин чадал 10 тэрбум куб,м-ээр нэмэгдэж, жилд 48 тэрбум куб,м болно. Сибирийн хүч байгалийн хийн хоолойгоор дамжуулах байгалийн хий ч энд багтаж байгаа” гэж мэдэгдлээ.
Мөн өдөр В.Путин Ши Жиньпинтэй Казахстанаар дамжуулан, 10 жилийн турш 100 сая тонн нефть нийлүүлэх гэрээг мөн байгуулсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
GOL N L MONGOLOOR DAMJIH HIIN HOOLOISHUU....