Өнөөдөр Бээжингийн олимпын наадмын анхны аваргууд тодорлоо. Эмэгтэй цана скиатлон, эмэгтэй 3000 метрийн тэшүүр, биатлоны холимог буухианы тэмцээн өндөрлөсөн. Скиатлоны Тереза Йохауг энэ олимпын анхны алтан медалийг авлаа.
Скиатлон, эмэгтэй
1. Тереза Йохауг (Норвег)
2. Наталья Непряева (ОХУ)
3. Тереза Штадлобер (Австри)
Тэшүүр
3000 м, эмэгтэй
1. Ирен Схаутен (Нидерланд)
2. Франческа Лоллобриджида (Итали)
3. Изабель Вайдеманн (Канад)
Биатлон
Холимог буухиа
1. Норвег (Марте Ульсбю-Ройселанн, Тириль Экхофф, Тарьей Бо, Йоханнес Бо)
2. Франц (Анаис Шевалье-Буше, Жюлия Симон, Эмильен Жаклен, Кентен Фийон-Майе)
3. ОХУ (Ульяна Нигматуллина, Кристина Резцова, Александр Логинов, Эдуард Латыпов)
Тэмцээн эхлэхээс өмнө Норвег, Шведийн тамирчид олон нийтийн сүлжээгээр маргалдсан. Шведийн Себастьян Самуэльссон “Барианд ах дүү Бо-гийн хэн нь ч байсан ялна” гэж хэлсний хариуг Йоханнес Бо барьж, сүүлийн буудлагын дараа гурваар гарсан ч түрүүлж чадлаа. Самуэльссон сүүлийн гараанд гарсан ч 4-р байрт орсон. ОХУ-ын баг эхний хагасын дараа долоод явж байсан ч Александр Логинов оновчтой буудлагаараа эхний байрт оруулсан. Эдуард Латыпов 22 секундын тэргүүлэлтэй байсан ч гулгалтаар баригдлаа. Олимпын өмнөхөн коронавирусний халдвар авсан нь нөлөөлсөн нь мэдээж.
Сэтгэгдэл ( 1 )
Дэлхийн Тэргүүлэгч Биатлонч Оросын Латыпов үнэхээр ядарч байна сүүлрүүгээ