Өнөөдөр Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын багийн тэмцээний эмэгтэй богино, эрэгтэй чөлөөт үзүүлбэртэй. Бүжиг, спорт хос, эрэгтэй богино үзүүлбэрийн дараа АНУ-ыг баг 28 оноотой тэргүүлж, ОХУ 26 оноотой удаалж байсан.
Өнөөдөр өглөө эмэгтэй богино үзүүлбэр болж, Оросын Камила Валиева итгэл төгс тэргүүлж, багаа эхний байрт авчирлаа. Хоёрдугаар байрт Японы Вакаба Хигучи, гуравт Канадын Мэдлин Шизас орсон байна.
Удахгүй эрэгтэй чөлөөт үзүүлбэр эхлэнэ. АНУ-ын баг Нейтан Чений оронд Винсент Чжоуг гаргах бол ОХУ-аас Марк Кондратюк гулгана.
4 үзүүлбэрийн дараахь байдлаар
1. ОХУ — 36.
2. АНУ — 34.
3. Япон — 29.
4. Канад — 24.
5. Хятад — 22.
6. Гүрж — 22.
7. Итали — 20.
8. Чех — 15.
9. Герман — 8.
10. Украин — 8.
Эхний таван баг чөлөөт үзүүлбэр үзүүлэх эрх авлаа. Багийн тэмцээн маргааш өндөрлөх юм.
2-р сарын 7
9:15 — спорт хос, чөлөөт үзүүлбэр
10:30 — бүжиг, чөлөөт үзүүлбэр
11:35 — эмэгтэй, чөлөөт үзүүлбэр
Сэтгэгдэл ( 1 )
Оросууд угаас мундаг камилег дэмжнээ