Японы itmedia сайтын газраас уншигчдынхаа дунд “Хэйсэй, Рэйва үеийн хамгийн хүчирхэг ЁКОЗҮНА хэн бэ” санал асуулга явуулжээ.
Японы үндэсний спорт Сүмо бөх. Хамгийн дээд цол нь Ёкозүна бөгөөд ёкозүна хүн хүч чадалтай байхаас гадна хувийн амьдралдаа ч үлгэр жишээ байх ёстой. Мэргэжлийн сүмогийн олон жилийн түүхэнд 73-хан ёкозүна бий. Үүнээс Хэйсэй эрин эхэлснээс хойш төрсөн 14 ёкозүнатай. Өөрөөр хэлбэл энэ 14 ёкозүнагаас хамгийн хүчтэй нь хэн бэ гэдгийг шалгаруулж байгаа юм. Санал асуулгыг нэгдүгээр сарын 7-13-нд зохион байгуулж, 3552 хүн оролцжээ.
14-р байр – Хокүтоүми 8 санал
13-р байр – Асахифүжи 12
11-р байр – Оонокүни 15
Какүрюү 15
10-р байр – Харүмафүжи 16
9-р байр – Ваканохана 28
8-р байр – Мүсашимарү 29
7-р байр – Акэбоно 41
6-р байр – Кисэносато 87
5-р байр – Тэрүнофүжи 90
4-р байр – Асашёорюү 269
3-р байр – Хакүхо
Их аварга Хакүхо 541 оноогоор гуравт жагсжээ. Сүмо бөхийн 69 дэх ёкозүна. Хэйсэй үед сүмогийн ертөнцийг тэргүүлчэн хүчтэн. Нийт 1187 даваа, 247 унаатай. 2021 оны 12 дугаар сард 45 түрүү, ёкозүна цолтой 84 башё барилдсан зэрэг 5 амжилт нь Гиннесийн номонд бичигдсэн.
2-р байр – Чиёонофүжи
985 оноогоор гуравт орсон. Шёова, Хэйсэй тоолын үед барилдсан. Чоно нэрээр алдаршиж, 31 удаа түрүүлсэн. Мэргэжлийн сүмогийн 58 дахь ёкозүна. Японы Ард түмний гавьяат цолтой.
1-р байр - Таканохана
1416 оноогоор Таканохана тасархай түрүүллээ. Ах Ваканоханагийн хамт ёкозүна цол хүртэж, нэгэн үе сүмо бөхийг алдрын оргилд нь аваачсан бөх. 65 дахь ёкозүна.
Сэтгэгдэл ( 6 )
Айргийн 5-д 3 монгол.Хэн нь ч 1-д байхад маргах хүн бөмбөрцөгт байхгүй.Хэрэв хэн нэгэн Нүүдэлчин эхэнд зогсч байвал жибэн үндэстэний хувьд гутамшиг болох учраас Япончуудын зөв.
huchten gedgeeree bolj gj bodii medeej nutgiinhaa bohiig demjine. Yokozuna tsoltoi turuulj uzeegui hun 6-d tuuj bhiiin kkkk huchten uu.
Япон ийм л хүмүүс.
Хамгийн хүчтэй нь мэдээж Хакүхо! Харин Япончуудын хамгийн хайртай ёкозуна гэвэл санал асуулга нь зөв байх.
Хакухо яагаад 3-т гэж вэ худалаа гарууд муусайн самуурай нар япон хүн хэзээч 45 түрүүлэхгүй дээ энэ бол 1000 жил ч давтагдахгүй амжилт 1000 жилийн дараа бидий үр хүүхэд аль хэдийнээ хар хятдад уусаад бүр сурагчгүй алга болсон байна тэр цагт Хакухо эртний нүүдэлчин монголыг үр сад гээд дуурсагдан байх болов уу
Японы худалчийн хар!\nЯпонд итгэх аргагүй шүү! \n45 түрүүн хэнч эвдэхгүй дээ.