Бээжин 2022: Монголын тамирчин А.Энхтуул 79-р байрт орлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 08

“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр (2022.02.08) Жанчхүүгийн гүйлтийн цанын төвд боллоо.

Эмэгтэйчүүдийн спринт /1.5 км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэсэн бөгөөд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Манай ОУХМ А.Энхтуул 91 тамирчны 84-рт гараанаас гарч, 3:58.25 минутын амжилтаар 79 дүгээр байрт орлоо.
 

Гэрэл зургийг Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/

АРИУНСАНААГИЙН ЭНХТУУЛ

"Бээжин-2022" өвлийн XXIV Олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцогч ОУХМ Ариунсанаагийн Энхтуул

Төрсөн огноо: 1996.01.14 /Булган аймаг, Тэшиг сум/

Цанын анхны багш нар: Р.Цогзолмаа, О.Хүрэлбаатар

Одоогийн багш: Ж.Дашдондог

Гэрэл зургийг Д.Нямбилэг /Монголын спортын сэтгүүлчдийн холбоо/

Онцлох амжилтууд
 

  • 2015-2016 онд Васалофит олон улсын марафон уралдааны мөнгөн медальт.
     
  • 2017 онд эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотод болсон оюутны "Универсиад" наадамд оролцсон.
     
  • 2017 онд Финланд улсын Лахти хотод болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 9-р байр эзэлсэн.
     
  • 2019 онд Австри улсын Зефилд хотноо болсон ДАШТ-ий “Б” зэрэглэлийн 5 км зайн уралдаанд 4-р байр эзэлсэн.
     
  • Улсын 4 удаагийн аварга.

“Бээжин-2022” уралдааны хуваарь
 

  • Эмэгтэйчүүдийн спринт зайн урьдчилсан уралдаан /02.08-ны өдрийн 16:00-16:40 цагт/
     
  • Эмэгтэйчүүдийн 10 км-ийн уралдаан /02.10-ний өдрийн 15:00-15:30 цагт/
     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top