“Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан өнөөдөр (2022.02.08) Жанчхүүгийн гүйлтийн цанын төвд боллоо.
Эрэгтэйчүүдийн спринт /1.5 км/ зайн урьдчилсан уралдаанд нийт 44 улсын 90 тамирчин гараанд гарсан.
Монголын цаначин, ОУХМ Б.Ачбадрах 90 тамирчны 83-рт гарч, түрүүлсэн тамирчнаас 26,57 хоцорч, 3:11.60 амжилтаар 77 дугаар байрт орж ирлээ.
Эрэгтэйчүүдийн төрөлд эхний 30 тамирчин дараагийн шатанд шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэх юм.
БАТМӨНХИЙН АЧБАДРАХ
"Бээжин-2022" өвлийн XXIV Олимпын наадмын гүйлтийн цанын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцогч ОУХМ Батмөнхийн Ачбадрах
Төрсөн огноо: 1994.12.21 /Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сум/
Цанын багш нар: Г.Баярдэлгэр, Б.Батдорж, Т.Доржготов, Д.Баттулга, Ж.Дашдондог
Онцлох амжилтууд
“Бээжин-2022” уралдааны хуваарь
Сэтгэгдэл ( 2 )
одоо болимоор юмаа хааяа өнжиж байж олимпд ормоор хойноос хэд гэдгийг харах ёстой юм уу зардлын гарз
GOOD