Озэки Шёодай тэргүүтэй 9 бөх, 11 ояката халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

Сүүлийн үед сүмочид дунд ковидийн халдвар ихээр гарч байгаа. Ёкозүна Тэрүнофүжи, озэки Такакэйшёо нарын 12 цолтой бөх халдвар авсан нь энэ сарын 5-нд илэрсэн. Тэд озэки Гоэйдо, сэкивакэ Точиозан нарын зодог тайлах ёслолд оролцсон байсан юм.  

Японы сүмо бөхийн холбооноос өчигдөр бүх бөх, ояката, засуул, үсчнээ шинжилгээнд хамруулсан. Өнөөдөр хариу гарч, озэки Шёодай тэргүүтэй 9 бөх, 11 ояката халдвартай нь тогтоогдсон байна. Ингэснээр нэгдүгээр сарын тэмцээнээс хойш ковид туссан Сүмогийн холбооны ажилтны тоо 252-д хүрчээ. Цолтой 9 бөх дотор манай Кирибаяма багтжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.69.13) 2022 оны 02 сарын 10

хэдэн сумоч, ояката халдвар авах маньд ер ямар хамаа байна аа, будаач будаач гэхээр сахлаа будна гэгчээр бөх бөх гэхээр шал хэрэггүй мэдээ бас заримдаа нийтлэх юм аа

0  |  0
Top