Inside the games: Орос тамирчнаас допинг илэрсэн

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 09

Бээжингийн олимпын уран гулгалтын багийн төрлийн медалийг одоо болтол гардуулаагүй байгаа билээ. Ёслолыг ковидийн улмаас хойшлуулсан гэж байсан ч өнөөдөр өглөө Inside the games-д гарсан нийтлэл Бээжингийн олимпыг бужигнууллаа.

Нийтлэлд “ОХУ-ын уран гулгалтын багийн нэг гишүүний сорьцоос допинг илэрсэн. Тийм болохоор шагнал гардуулах ёслолыг хүлээлгээд байсан юм. Сорьцыг Бээжин олимпоос өмнө авсан байсан” гэж бичсэн байлаа.

Уран гулгалтын багийн тэмцээн энэ сарын 7-нд болж, ОХУ-ын баг түрүүлэн, АНУ мөнгө, Японы шигшээ хүрэл медаль хүртсэн. Хэрэв үнэхээр допинг илэрч, ОХУ-ын баг медалиа хураалгавал Канадын баг хүрэл медаль авах болно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гана(203.91.115.48) 2022 оны 02 сарын 12

ЗХУ-ын үеэс Оросууд допинг хэрэглэж спортын амжилт гаргадаг,уг асуудлыг хариуцсан бүхэл бүтэн эрдэм шинжилгээний байгууллага байдаг тухай тэнд олон жил ажилласан орос эрдэмтэн баруунд дэлгэснээс өнөөдөр ОХУ төрийн далбаагаа ч мандуулах эрхгүй болсон. Хуучин муу аргаасаа Оросууд салаагүй л байгаа юм байна даа.

0  |  2
хаа(202.126.88.146) 2022 оны 02 сарын 10

Хөөрхий муу Оросуудыг зовоочих юмаа МУУСАЙН БАРУУНЫХАН\n

1  |  0
Овид(192.82.90.19) 2022 оны 02 сарын 10

Оросын эмэгтэй уран гулгагч аас хар тамхи буюу гашиш татсан нь эхлээд гарсан гэсэн, за энэ ч яахав, дараа нь зүрхний эм,эсвэл гэмтэлд хэрэглэдэг эм давхар гарсан л гэцгээж байна, Орос хүүхэн насанд хүрээгүй учраас бөөн допингийн асуудалд орсонч зарлаж болохгүй дүрэмтэй гэсэн

0  |  0
Top