Уран гулгалт: Нэтан Чен түрүүлж, япончууд удааллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 10

Өнөөдөр Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын эрэгтэй чөлөөт үзүүлбэр болж, Америкийн Нэтан Чен тасархай түрүүллээ. Түүний гол өрсөлдөгч Японы Ханю Юзүрү богино үзүүлбэрт алдаа гаргаж, хойш ухарсан байлаа. Өнөөдөр ч мөн Ханю дөрвөлсөн аксель гүйцэтгэхдээ унаж, Ченийг гүйцсэнгүй, өмнөө Японы хоёр тамирчнаа алдаж, 4-р байрт шалгарсан. 

Нийлбэр дүн

1. Нэтан Чен (АНУ) – 332,60 оноо

2. Юма Кагияма (Япон) – 310,05

3. Шома Үно (Япон) – 293,00

4. Юзүрү Ханю (Япон) – 283,21

5. Чха Жун Хван (БНСУ) – 282,38

6. Жейсон Браун (АНУ) – 281,24

7. Даниэль Грассль (Итали) – 278,07

8. Евгений Семененко (ОХУ) – 274,13

9. Жинь Боян (Хятад) – 270,43

10. Морис Квителашвиши (Гүрж) – 268,62

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top