Энэ сарын 12-нд АНУ-ын Арлингтонд Иран, Америкийн чөлөөт бөхийн шигшээ багийн халз барилдаан болох ёстой байсан. Гэвч Ираны багийн зарим гишүүний виза гараагүй тул Ираны баг тэмцээнд орохоос татгалзсан.
Ингээд Америкийн бөхийн холбооноос тэдний оронд Дэлхийн шигшээ бүрдүүлж, өрсөлдөх болсон. Гэхдээ дэлхийн шигшээ гэж нэрлэхэд тун хэцүү. АНУ-ын их сургуульд суралцдаг хөрш орны бөхчүүд, Европын хоёр, Тажикстаны нэг бөхийг яаралтай сонгосон байна. Хамгийн сайн бөх нь Польшийн Збигнев Барановский байгаа ч түүнийг ялалт байгуулна гэж хэлэхэд хэцүү. Учир нь тэр жин өгсөж, 97 кг-д Кайл Снайдертай барилдах болсон.
Энэ барилдаанаас гадна Оклахома, Айовагийн их сургуулиуд, Монгол, Америкийн эмэгтэй багийн халз барилдаанууд болно.
АНУ – Дэлхийн шигшээ
57 кг. Томас Гилман (АНУ) - Дариан Круз (Пуэрто-Рико)
61 кг. Дэйтон Фикс (АНУ) - Жузеппе Ри (Эквадор)
65 кг. Жозеф Маккенна (АНУ) - Камал Бегаков (Тажикистан)
70 кг. Жеймс Грин (АНУ) – Диллон Уильямс (Канад)
74 кг. Жейсон Нольф (АНУ) – Митч Файнсильвер (Израиль)
79 кг. Жордан Барроуз (АНУ) – Нестор Таффур (Колумби)
86 кг. Захид Валенсия (АНУ) - Ноэль Торрес (Мексик)
92 кг. Коллин Мур (АНУ) - Эван Рамос (Пуэрто-Рико)
97 кг. Кайл Снайдер (АНУ) - Збигнев Барановский (Польш)
125 кг. Ник Гвяздовски (АНУ) - Зак Меррилл (Пуэрто-Рико)
Сэтгэгдэл ( 1 )
ПУЭРТО РИКОГИЙН ШИГШЭЭ ЮМ БИШ ҮҮ