ОХУ-ын тамирчин Камила Валиеваг тойрсон шуугиан намдаагүй, байдал ойлгомжгүй бүрхэг хэвээр байна. Камила бэлтгэлээ хийж байгаа ч ийм байдалд сэтгэл зүйгээ төвлөрүүлэхэд тун хэцүү байгаа нь мэдээж.
Олимпын хошой аварга, Германы уран гулгалтын домог Катарина Витт инстаграм хуудсаараа дамжуулан Валиеваг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Цагтаа эмэгтэй уран гулгалтын ноён оргил байсан Витт “Олимпын уран гулгалтын ертөнцөд болж байгаа сүүлийн үеийн үйл явдлууд миний уурыг хүргэж байна. Камила Валиева бол вундеркинд охин. Тэр өөрийн ур чадвар, авьяас, дүр төрхөөрөө дэлхий дахиныг уяраан баярлуулж байна. Камила 15-хан настай, насанд хүрээгүй хүүхэд. Тэр юунд ч буруугүй. Карьерынх нь дөнгөж эхлэлд тохиолдсон энэ явдал түүнийг битгий хугалаасай. Охиныг хамгаалж, дэмжиж, цаашид олон жил гулгахад нь туслах хүн олон байгаасай. Тамирчин хүн дасгалжуулагч, багийн эмч хамт олныхоо зөвлөгөөг дагадаг. 15 настай хүүхэд тэдэнд итгэхээс өөр аргагүй. Камила нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, эр зоригийнхоо ачаар дөрвөлсөн эргэлт хийж сурсан. Допинг ямар ч хамаа байхгүй. Допинг хэрэглээд дөрвөлсөн эргэлттэй үсрэлт хийдэг болчихгүй. Хэрэв үнэхээр допинг гарсан бол энэ хэрэгт холбогдсон, насанд хүрсэн томчуудыг бүх насаар нь спортоос хөөн зайлуулах ёстой” гэж бичжээ.
Сэтгэгдэл ( 13 )
Энэ охины урмыг битгий хугалаасай. Зоригтой бай охин минь
Zov zov huuhdiig demjih heregtei
Маш зөв, энэ спортоор олон жил хөдөлмөрлөсөн тамирчин хүн л ойлгоно. Браво
Katerina chi mash uhaantsi ug hellee \nEne bol bol О.У.О.Хoroo yalzarch giutssenii shinj .Omhii Yamkuudiin yavuulga
Допинг хэрэглээд дөрвөлсөн эргэлттэй үсрэлт хийдэг болчихгүй. \n
Катеринатай санал нэг байна.
Катерина яг унэн хэлжээ жаахан охины зурхийг ухуулж болохгуй
Аргагүй л тамирчин хүн бна даа Катарина Витт
Оросын дээрэнгүй балай зан, хуурмаг юм бүхнийг хууль бусаар аргалж шийдэх гэсэн бодол нь гай болж байгаан.
Спортод биe сэтгэлээ зориулсан хүнд хөдөлмөр гэдгийг ойлгож мэдэрдэг гайхамшигтай элeмeнтүүдийг гайхалтай хийснийг нь үнэлжээ. 15 хан настай хүүхэд багш дасгалжуулагчийнхаа л үг заавар сургаалаар явж ийм зэрэгт хүрсэн нь бахдалтай.
Браво
Зев ш дээ, хуухдээр тоглосон, карьерийг нь балласан насанд хурсэн ивануудад нь л хариуцлага тооцох хэрэгтэй, угаасаа оросуудын допингийн хэрэглээ хяналтаас гарсан, улс тертэй хэт хутгалдсаны гай
Unen shdee \n