Сүмо: Дээд зиндааны 42 бөхийн 21 нь халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Японд коронавирусны омикрон хувилбарын халдвар дээд цэгтээ хүрлээ. Өдөрт илрэх халдварын тоо гурван өдөр дараалан, 90 мянгаас давж, хоногт 150-иас олон хүн эндэж байна.

Энэ давлагаа сүмо бөхийг ч тойрсонгүй. Энэ сарын 9-нд Үра халдвар авснаар дээд зиндааны 42 бөхийн 21 нь буюу тал хувь нь коронавирусний эмчилгээ хийлгэж байна.

Нэгдүгээр сарын тэмцээнээс хойш Сүмо бөхийн холбооны бөх, ояката, засуул, үсчин, албаны хүн гэх мэт нийт 900 хүнээс 252-ынх нь шинжилгээний хариу эерэг гараад байна.

Өнгөрсөн долоо хоногт Фүжи ТВ-гийн нэрэмжит тэмцээн болох байсан ч барилдах бөх хэт цөөхөн байснаас цуцалсан билээ.  

Холбооны хэвлэл хариуцсан ояката Шибатаяма ирэх долоо хоногоос вакцин хийлгэх боломжтой хүмүүсээ вакцинд хамруулна гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top