А.Ариунзаяа: Хүүхдийн мөнгөний 50 мянгыг шууд хуримтлуулна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяагаас тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлтэй холбоотойгоор тодруулга авлаа.


-Засгийн газраас тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэх шийдвэр гаргасан. Энэхүү нэмэгдэлд хэдий хэмжээний төсөв шаардлагатай болж, хэрхэн бий болгосон бэ?

-Монгол Улсын Засгийн газраас шийдвэр гаргаж, УИХ-аар төсвийн тодотгол батлуулснаар сар шинийн өмнө Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг багадаа 15 хувиар нэмсэн. Ингэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400 мянган төгрөгт хүргэлээ. Тэтгэвэр нэмэгдүүлэхэд энэ жил 637 тэрбум төгрөг нэмэлтээр шаардлагатай болсон. Энэ зардлыг төсвийн хэмнэлтээс гаргах тооцооллыг Сангийн яам хийсэн. Тэвчиж болох зардлуудыг танасан гэсэн үг.

Тухайлбал, 260 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг энэ жил түр зогсоож байна. Мөн 50 тэрбум төгрөгийн урсгал зардлыг танасан. Түүнчлэн гадаадын зээл, тусламжийн санхүүжилтээс 30 тэрбум төгрөг гаргаж тэтгэврийн нэмэгдэлд зориулж байна. Үлдсэнийг нь энэ жилийн төсвийн гүйцэтгэлийн хэмнэлтээс гаргах боломжтой гэж Сангийн яам тооцож байгаа.

-Тэтгэврийн доод хэмжээ буюу 350 мянгын тэтгэвэртэй байсан иргэн 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байхад тэтгэврийн дундажаас арай илүү буюу 440 мянган төгрөгийн тэтгэвэртэй байсан иргэн энэ нэмэгдлийн дараа доод хэмжээгээр тэтгэвэр авдаг болчихлоо гэсэн яриа байгаа. Үүн дээр ямар тайлбар хийх вэ?

-Тэтгэврийн нэмэгдлийн хувь, хэмжээний талаар иргэд санаа бодлоо хэлж байна. Олон мянган ахмадууд баяртай байгаа ч зарим хүмүүс шүүмжлэлтэй хандаж байна. УИХ-ын чуулганы үеэр гишүүд ч бас байр сууриа илэрхийлж нэмэгдлийн хувь, хэмжээтэй холбоотой асуудал хөндсөн. Тэдгээрийг бид цаашдын бодлого, төлөвлөгөөндөө тусгаж ажиллана. Мэдээж төсөв мөнгө хязгаарлагдмал байгаа учраас боломжийн хүрээнд хамгийн оновчтой байх хувилбарыг эрэлхийлсэн. Ингэхдээ инфляцийн түвшинтэй уялдуулж тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлнэ гэдэг үндсэн шугамаа барьсан. 440 мянган төгрөг авдаг байсан хүний тэтгэвэр 15 хувиар нэмэгдээд 506 мянган төгрөг болно. Бүх хүний тэтгэврийг ижил түвшинд өндөр нэмэх боломжгүй.

Энэ удаа бид хамгийн бага хэмжээгээр тэтгэвэр авч байгаа хүмүүстээ илүү дэм болох шийдвэр гаргасан гэдгийг онцолж хэлье. Ингээд энэ удаагийн тэтгэврийн нэмэгдлээр 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр, 72.3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр, 197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр нэмэгдсэн.

-Тэтгэвэр, тэтгэмж нэмснээс үүдэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэх талаар яриа гарсан. Хэзээнээс нэмэгдэх боломжтой вэ. Ойрын хугацаанд, эдийн засгийн хувьд боломжтой юу?

-Тэтгэвэр нэмэнгүүт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх шууд уялдаа байхгүй. Үүнд олон талын хүчин зүйл, тооцоо судалгаа шаардлагатай. Гэнэтийн шийдвэрээр өөрчлөх нь цаанаа нийгэм, эдийн засагт болоод хувийн хэвшлийн үйл ажиллагаа, иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх тал бий. Бас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг УИХ юм уу Засгийн газраас нэмдэггүй. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо энэ шийдвэрийг гаргадаг. Энэ хороо Засгийн газрын төлөөлөл, ажил олгогчийн төлөөлөл, ажилтны төлөөллөөс бүрддэг. Тиймээс төр засгийн бодлого, ажил олгогчдын нөхцөл байдал, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын байр сууриас хамаарна.

Хамгийн чухал нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь нийгэм, эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдэг тооцоо судалгаа юм. Үүнийг нэмэгдүүлснээр хүмүүсийн орлого нэмэгдэнэ гэсэн ганц цонхоор харж болохгүй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлдөг эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын сайн дурын даатгалын шимтгэлийн хэмжээ дагаад нэмэгдэнэ. Хувийн хэвшлийн ачаалал нэмэгдэнэ. Улсын төсөвт ачаалал ирнэ гээд олон талын үр дагавар байдаг. Тиймээс хэдэн хувиар нэмбэл хэнд ямар хэрэгтэй, хаана ямар сөрөг нөлөөтэй вэ гэдгийг нарийн судалж, тооцсоны эцэст шийдвэр гаргана. Өнөөдөр /өчигдөр/ хуралдсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх талаар санал боловсруулах Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн судалгаа тооцоо, санал дүгнэлтэд үндэслээд дараагийн шийдвэр гарна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооноос хоёр жилд нэг удаа тогтооно гэж заасан байдаг. Сүүлд 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагийн 2500 төгрөг буюу сард 420 мянган төгрөг байхаар тогтоосон.

-Хүүхдийн мөнгийг нэрийн дансанд хадгалах асуудал юу болж байгаа вэ. Хүмүүс хэр хүлээж авч байна. Энэ тал дээр тодорхой мэдээлэл өгөөч?

-Хүүхдийн мөнгийг Төрийн санд нэрийн дансанд нь хадгалах уу, эсвэл одоо авч байгаа хэлбэрээрээ хүлээж авах уу гэдэг сонголт нээлттэй байгаа. Харин ирэх долоодугаар сараас эхлээд хүүхдийн 100 мянган төгрөгийн 50 мянгыг нь нэрийн дансанд нь шууд хуримтлуулна. Үлдсэн 50 мянган төгрөгийг мөн нэрийн дансанд нь үлдээх үү эсвэл одоо авч байгаа хэлбэрээрээ хүлээж авах уу гэдэг сонголтыг эцэг эх, асран хамгаалагч нь хийнэ. Сар бүр сонголт хийх нь хүндрэл учруулж байна гэсэн иргэдийн саналын дагуу бид тухайн програм дээр бүтэн жилээр сонголт хийх боломжтой болгосон.

Хүүхдийн мөнгө ярьсан дээрээ эцэг, эхчүүдэд мэдээлэл болгоход, энэ сарын 20-ны өдөр ням гарагт таарч байгаа учраас хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 17-ны өдөр олгохоор болсон. Хэрэв та хүүхдийн мөнгийг нэрийн дансанд нь хуримтлал үүсгэх, эсвэл өөрийн дансанд хүлээж авах хүсэлт илэрхийлсэн бол одоо дахин ямар нэг үйлдэл хийх хэрэггүй. И-баримтаар эсвэл И-халамжаар хүсэлт илэрхийлсэн эсэхээ дахин шалгаж болно. Хүсэлт илэрхийлсэн сарууд нь цэнхэртэж харагдаж байгаа. Харин шинээр төрсөн хүүхдэдээ хүүхдийн мөнгө авах бол хүүхдийн мөнгөнд хамрагдах хүсэлт гаргах, банкны данс нээлгэх, бүртгэх зэрэг шат дараатай арга хэмжээ авах шаардлагатай байдаг. Үүнийг цахимаар эсвэл манай яамны Халамжийн хэлтэст биечлэн өгч болно.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай тоноглол бүхий спорт цогцолбор барих ажил одоогийн байдлаар ямар шатандаа яваа вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолбор” барих төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Хоёр улсын Засгийн газар гэрээг эцэслэн байгуулсны дараа бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Бүтээн байгуулалтыг 2.5 жилийн хугацаанд хийж 2024 онд ашиглалтад оруулах ерөнхий төлөвлөгөө бий.

Энэ маань нийт 20 сая ам.долларын хөрөнгө оруулалтын ажил юм. тухайн цогцолбор нь нийтдээ 19,567 метр квадрат талбай бүхий зочид буудал, 200 метрийн тойрог бүхий манеж, гадна талдаа 400 метр тартан зам, 200 ортой тамирчдын байрлах байр, 150 хүн зэрэг хооллох хоолны газар, хурлын танхим, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явуулах спорт заал, фитнесс заал, жудо бөх, хүндийн өргөлт, таеквандо, сагсан бөмбөг, суугаа волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, байт харваа, хонхот бөмбөг, буудлага зэрэг пара спортын 10 төрөлд зэрэг хичээллэх боломжтой бэлтгэлийн заалтай олон улсын стандартад нийцсэн тусгай тоноглол бүхий цогцолбор байна. Спорт цогцолбор жилийн дөрвөн улиралд 200-400 тамирчин 10 төрлөөр тогтмол хичээллэх боломжтой орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байх юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(124.158.105.30) 2022 оны 02 сарын 17

Амьдрал мэдэхгүй хүмүүс маш дураараа ярих юмаа, бид хуримтлал үүсгэх эсэх асуудлаа өөрсдөө л шийднэ. Одоо хүүхдэд зориулсан насан дээр нь хүүхдийн мөнгөө зарцуулах ёстой шүү.\n

0  |  0
Иргэн(66.181.161.89) 2022 оны 02 сарын 16

хүүхдийн мөнгийг зүгээр өг за та нарт өг байхаар хүүхдээ өгсөн дээр тэгээд манай 2 хүүхэд авдаг 1н мөнгийг хадгаламжинд хийгээд нөгөө хүүхдийн мөнгөөр амьдраал бна өөрсдийн дур та нар зүгээр л хүүхдийн мөнгөнд гараа дүрэхээ болио болио\n

0  |  0
Иргэн(64.119.21.239) 2022 оны 02 сарын 16

Чи өөрмйнхөө тансаглал гударч бгаа мөнгөө танаач . хүүхдийн мөнгөөр байнга оролдох юм. Хццццццц

1  |  0
Иргэн(64.119.21.239) 2022 оны 02 сарын 15

Хүүхдийн мөнгө зүгээр өгөөч чи . Наадхаар чинь голоо зогоож байгаа өчнөөн хүүхэд байгаашдээ . Юмны үнэ чаж өслөө . 100 к аар хүнсээ болгох гэж ядаж бгахшдээ новшоо . Зүгээр өгөөч . Чи ер нь муу сайд өвчтэй хүмүүсийн мөнгө хүүхдийн мөнгөөр байнга оролдоно. . Т авгай вээээ

0  |  0
pizdsaaaaaa(66.181.161.113) 2022 оны 02 сарын 16

pizdaaaa nar chin huuhdiin mongond gar durhee bolichooch buur neg idej uuhaa bodtson gichiiii nar we

1  |  0
Иргэн(66.181.161.113) 2022 оны 02 сарын 16

Зүгээр өгөөч малнуудаа

2  |  0
Аш аш(66.181.161.23) 2022 оны 02 сарын 16

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХАДГАЛАМЖИНД ХИЙЛГЭЭД НАСАНД ХҮРЭХЭЭР НЬ БУЦААЖ ӨГНӨ ГЭДЭГ АСУУДАЛ БАЙЖ БОЛОХГҮЙ. \nБАЙЛАА ГЭХЭД ХҮҮ ТӨЛӨХ ЁСТОЙ. ЮУ БОЛЛОО ГЭЖ МӨНГИЙГ НЬ ХУРААЖ АВЧ БАЙГАА ЮМ. \nНАСАНД ХҮРЭХЭЭР НЬ ӨГНӨ ГЭДЭГ НЬ ХҮҮХЭД НАСНЫХ НЬ ХЭРЭГЛЭЭГ БУЛААЖ АВЧИХААД БУЦААЖ ӨГЧ БАЙГАА Л ХЭЛБЭР. \nНАСАНД ХҮРЭХЭЭР НЬ ӨГЧ БАЙГАА ГЭДЭГ НЬ ХҮҮХДЭД БИШ ТОМ ХҮНД ӨГЧ БАЙГАА ГЭСЭН ҮГ.\nЁСТОЙ СУЛИАРУУЛАХ ГЭЖ ЭНЭ ДЭЭ.

1  |  0
Зочин (124.158.111.44) 2022 оны 02 сарын 14

Угаасаа өөрсдийх нь дансанд авахгүйгээр хадгалдаг байхад и монгол сайт дээр хурамтлал байхгүй гэж гараад байх юм. 18 нас хүртэл хугацаатай авч болохооргүй нээсэн байхад ихгэх хэрэг байгаа юмуу? Дараа нь тэр хуримтлуулсан 50,000 төгрөгийн яаж авах юм хүү бодогдох уу? 2 тусдаа тэгж хадгалагдах шаардлага байхгүй шүү дээ. Яг банкин дээрээ тэр хүүхдийх нь нэр дээр хадгалагдаж байна уу гэдгийн шалгаад хадгалаагүй хүүхдэд нь нэрийн данс нээгээчээ \n

1  |  0
irgen(192.82.77.34) 2022 оны 02 сарын 16

abh albatai yu zarim neg humuus n arail bn shuu.

0  |  2
Иргэн(64.119.18.155) 2022 оны 02 сарын 16

Нэрийн данс нэрийдлээр НДД шиг болохгүй гэсэн баталгаа гаргаж өг бас тэтгэвэр тэтгэмж нэмэгдээд бдаг юмны үнэ өсгөхө боль

1  |  0
Oyunchimeg(66.181.181.151) 2022 оны 02 сарын 14

Ergu awgai idej uh mongo haigad l suj bg ymu hadhain

0  |  0
Иргэн(150.129.143.149) 2022 оны 02 сарын 14

Их хурлын гишүүд хувааж иднээ. Банк дээрэмдэнчид. Хулгайчид. Өлөв долов гээд хаана юу байна гээдл шүлс нь үсчиж суугаа.

0  |  0
zochin(1.75.209.78) 2022 оны 02 сарын 14

ene avgai huuhdiin mungu hurimtluulna gej helcheed ter huuhdiin mungu huvdaa ideed nuguu mungiig erguulj nuglaad yavhad ergej gaihah zuilgui baih da ulger yarhaa bolchoh heregtei

0  |  0
зочин(64.119.29.149) 2022 оны 02 сарын 14

юугаа балайраад байгаан,зарим ээж аав хүүхдийн хадгаламж нээсэн байгаа ш дээ,тэр лүү нь л хийгээч дээ.

1  |  0
Oko(139.5.218.170) 2022 оны 02 сарын 14

Zozo hunii erh merh bhaa bjee

0  |  0
зочин(64.119.18.125) 2022 оны 02 сарын 14

яагаад хүний мөнгийг шууд авна гэж. хуримтлуулах эсэхээ өөрөө мэдэж болохгүй юу

0  |  0
үнэн(66.181.185.176) 2022 оны 02 сарын 14

Хуваагаад битгий гудараарай даа

0  |  0
Top