Бээжин 2022: Монголын тамирчин Б.Ачбадрах 65-р байрт орж ирлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

Өнөөдөр олимпын наадмын эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаан болж, манай ОУХМ Батмөнхийн Ачбадрах оролцлоо.

Энэ төрөлд 50 улсын 100 тамирчин бүртгүүлснээс 97 нь гараанд гарлаа. Финландын Нисканен 37.54,8 амжилтаар түрүүлж, ОХУ-ын ҮОХ-ны Александр Большунов, Норвегийн Йоханнес Клэбо нар удаалсан.

Б.Ачбадрах 43:29.9 үзүүлэлтээр тэргүүлэгчээс 5:35.1 хоцорч, 65 дугаар байрт орлоо.      

Дөрвөн жилийн өмнөх Пёнчаны олимпод Ачбадрах 15 км-т 115 тамирчнаас 93-р байрт орж байсан.

15 км, эрэгтэй

1. Ииво Нисканен (Финланд) – 37.54,8

2. Александр Большунов (ОХУ) – 23,2

3. Йоханнес Клэбо (Норвеги) – 35,7

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top