Камила Валиеваг Швейцарын Schellenberg Wittmer Ltd. компани өмгөөлнө

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 11

ОХУ-ын тамирчин Камила Валиевагийн допингийн асуудал Спортын арбитрын шүүхэд шилжсэн байгаа. Хэргийг эмэгтэйчүүдийн уран гулгалтын тэмцээн эхлэх 15-ны өдрөөс өмнө шийдэх шаардлага тулгараад байгаа.

Хэргийг Спортын арбитрын шүүхээс (CAS) Бээжинд хэлэлцэн шийдэх юм. Шүүх хуралд Камила Валиевагийн эрх ашгийг Швейцарын хуулийн Schellenberg Wittmer Ltd. компани хамгаалах гэнэ. Энэ компани өмнө нь Олон улсын допингийн эсрэг агентлаг WADA-гийн эсрэг Оросын допингийн эсрэг агентлаг РУСАДА-г хамгаалж байсан юм.

Валиевагийн 12 дугаар сард өгсөн сорьцноос хориотой бодис илэрсэн нь өнөөдөр албан ёсоор тодорхой болсон. РУСАДА түүнд энэ сарын 8-наас тэмцээнд орох эрхийг нь хасаад 9-нд нь цуцалсан шийдвэрийг ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо эсэргүүцэн, Спортын арбитрын шүүхэд хандаад байгаа юм.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.217.235) 2022 оны 02 сарын 14

Hoorhi hylah amitan uuniha tiim umaa medeh ve de.Ovdoo l biz em uugaal bz .Yaaj medeh ve de

0  |  0
Zochin(64.119.21.149) 2022 оны 02 сарын 14

Tsever novshiin Amerikiin yavuulga

3  |  4
Зочин(192.82.69.13) 2022 оны 02 сарын 14

9-нд эрхийг нь хасаад 10-нд эргуулээд сэргээсэн гэхээр улс тер орсон нь тодорхой, РУСАДА ямар ч эрх мэдэлгуй оросын улс терчдийн тоглоомын байгууллага болсон нь харагдаж байна

3  |  2
Top