Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, буцаан олголтын материалыг татварын байгууллага энэ сарын 1-нээс авч эхэлсэн. Энэ дагуу Хувь хүний орлогын албан татварын тайлан хүлээн авах хугацаа дуусахад 4 хоног үлдээд буйг татварын байгууллагаас сануулж байна. Тодруулбал, албан татвар төлөгч иргэд Хувь хүний орлогын албан татварын тайланг энэ сарын 15-ны дотор гарган харъяа татварын албанд хүргүүлэх юм.
Татварын шинэчилсэн хуулиар 2020 оны 1 дүгээр сараас хойш орон сууц худалдан авсан иргэд 6 сая хүртэл төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой байгаа. Оюутны сургалтын төлбөрийн тухайд төрсөн болон үрчилж авсан хүүхдийн сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг мөн эдлэх боломжтой юм. Татварын шинэчилсэн хуулиар дагавар, асран хамгаалагчаар бүртгэгдсэн хүүхдийнхээ сургалтын төлбөрөөс хөнгөлөлт эдлэх болоод байгааг татварын байгууллагаас тодотгож байна.
Сэтгэгдэл ( 0 )