Спортын арбитрын шүүх Валиевагийн асуудлаар 7 цаг хуралдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 14

Спортын арбитрийн шүүхээс допингийн хэрэгт холбогдоод байгаа ОХУ-ын тамирчин Камила Валиевагийн хэргийг өчигдөр (2022.02.13) хэлэлцлээ.

Үүссэн асуудлыг сануулахад, Бээжин олимпын уран гулгалтын багийн төрлийн уралдаанд ОХУ-ын баг түрүүлсэн. Гэвч тэмцээний дараа шагнал гардуулах ёслол болоогүй. Шалтгаан нь Оросын багийн нэг гишүүнээс допинг илэрсэн явдал байлаа. Энэ тамирчин бол эмэгтэй ганцаарчилсан төрлийн Камила Валиева.

Камилагийн өнгөрсөн 12 дугаар сард ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн дээр өгсөн сорьцоос хориотой бодис илэрчээ.

Энэ хариуг аваад Оросын допингийн эсрэг агентлаг энэ сарын 8-нд түүний тэмцээнд орох эрхийг хассан. Гэхдээ маргааш нь буюу 9-нд сэргээсэн байна.

Оросын допингийн эсрэг агентлагийн энэ шийдвэрийг ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо эсэргүүцэж, Спортын арбитрын шүүхэд хандсан юм. Хуралд Валиева видеогоор холбогдож, байцаалт өгсөн байна.
 

Нийт долоон цаг үргэлжилсэн хурлын дараа шууд шийдвэр гарсангүй.

Спортын арбитрын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Матье Риб өнөөдөр үдэд эцсийн шийдвэр гаргана гэж сэтгүүлчдэд мэдэгдлээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top