Өнгөрсөн нэгдүгээр сард Казахстанд болсон үймээний үеэр баривчлагдсан Казахстаны гэмт хэргийн томоохон төлөөлөгч Дикий Арман хэмээх Арман Жумагельдиевийг тамирчид дэмжин, суллахыг уриалсан байна.
Арманд Цагдаагийн газраас үймээний үеэр 24 орчим хүн хулгайлсан хэрэг тулгаад байгаа юм.
Түүнийг хаана хорьж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул өмгөөлөгчид нь олон нийтийн сүлжээгээр эрэн сурвалжилж эхлээд байна. Олон жилийн ял авах магадлал тун өндөр.
2004 оны олимпын аварга, боксчин Бахтияр Артаев “Арман Жумагельдиевийг бодохоор зүрх өвдөж байна. Баривчлагдаад сууж байгаа зургийг нь хараад торонд байгаа солонго мэт харагдаж байлаа. Тиймээ, түүнийг гэмт хэрэгтэн, дээрэмчин гэж нэрлэдэг. Гэхдээ Арман бол жинхэнэ чоно. Өөрийн гараар бүхнийг олсон хүн. Коронавирусний цар тахал эхлэхэд Арман хамгийн түрүүнд ард түмэнд тусласан. Түүний авчирсан амьсгалын аппаратын ачаар амь аврагдсан олон казах хүн бий. Бид жинхэнэ эрчүүдээ үнэлж чаддаггүй хүмүүс юм. Хүмүүс Арманыг сайн хүн гэж мэддэг мөртлөө одоо хэлэхээс айж байна. Харин Арман шашин шүтлэгээсээ болоод энэ талаараа өөрөө ярьдаггүй. Дорнод Туркестаны төлөө амиа өгсөн Оспан Батыр Исламулыг ч хүмүүс дээрэмчин гэдэг байсан. Арман бол тал хээрийн эрх чөлөөт чоно. Харамсалтай нь казахын ард түмэнд түүний хийсэн гавьяаг хэн ч үнэлдэггүй” гэж ярьсан байна.
Энэ ярилцлагын дараа Артаевыг Казахстаны боксын холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас халжээ.
Дикий Арман өнгөрсөн жил болсон боксын дэлхийн аваргын тэмцээний үеэр тамирчин болгонд 2000 доллар өгч дэмжиж байсан билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Монголд бол хэн бэ
Мафийн нэг гишуун толгойлогчоо худлаа магтсан л юм биш уу, ямар юмных сайн эр жинхэнэ чоно байх вэ дээ, эруугийн л элемент ш дээ
хасаг хошного
2-уулаа баатарлаг залуус