Допингийн асуудалд ороод байсан ОХУ-ын тамирчин Камила Валиеваг Бээжингийн олимпын наадамд оролцуулах шийдвэрийг өчигдөр (2022.02.14) Спортын арбитрын шүүхээс гаргасан билээ.
Энэхүү баярт мэдээг сонссон 15 настай охинд баярлаж, инээх тэнхээ ч үлдээгүй байжээ.
Сүүлийн үед дэлхий нийтийн анхааралд орсон Камилад маш хүнд байсан нь мэдээж. Олимп эхлэснээс хойш тэр сэтгэлийн хэд хэдэн хүчтэй цочролд орсон.
Багийн дүнгээр түрүүлж баярласнаа, допингийн сорьцоо дуулж, шоконд ороод. Тэмцээнээс хасагдсанаа эргэн ирж, бэлтгэлээ хийгээд. Шүүх хуралд оролцож, цагаадсан гээд л хэдхэн хоногийн дотор маш их зүйл болж өнгөрлөө.
Спортын арбитрын шүүхээс түүнд олимпод оролцох зөвшөөрөл өгснийг Камила бэлтгэлийн танхимд сонсжээ.
Тэмцээнээс нэг хоногийн өмнө гэсэн үг. Этери Тутберидзе багш нь гар утсаараа мэдээ үзүүлэхэд Валиева “Ура” гэж чимээгүйхэн хэлээд, бэлтгэлээ үргэлжлүүлсэн гэнэ.
“Ингээд л болоо юу” гэж багш нь асуухад “Үнэнийг хэлэхэд надад ямар ч хүч тэнхээ алга” гэж хэлээд, гар утсаараа дахин мэдээг үзэж, нулимс унагажээ.
ОХУ-ын Первый канал сувгийн сэтгүүлчид тэрээр “Сүүлийн хэдэн өдөр миний хувьд маш хэцүү байлаа. Одоо надад баярлаж, гуних чадал ч алга. Мэдээж олимпод орох болсондоо баяртай байгаа ч сэтгэл зүйн хувьд би маш их ядарлаа. Тийм болохоор нулимс асгараад байна. Аз жаргалаас гадна бага зэрэг харамсал мэдэрч байна. Гэхдээ олимпод оролцож, эх орноо төлөөлөх болсондоо баяртай байна. Сайн оролцоно гэж итгэж найдаж байна. Шүүх хурал 7 цаг үргэлжилж, дунд нь 20 минут л амарсан. Би суугаад л байсан. Маш хэцүү байлаа” гэж нулимс цийлэгнүүлэн ярьжээ.
Өвлийн олимпын наадмын хамгийн сонирхолтой төрлийн нэг болох уран гулгалтын эмэгтэйчүүдийн өрсөлдөөн өнөөдөр (2022.02.15) эхэлнэ.
Допингийн асуудалд ороод байсан ОХУ-ын тамирчин Камила Валиева албан ёсоор гулгах болсноор нийт 30 тамирчин гараанд гарахад бэлэн боллоо.
Гол өрсөлдөөн Орос, АНУ, Японы тамирчдын дунд өрнөх болно. Тэмцээн 18,00 цагаас эхэлнэ.
Сэтгэгдэл ( 25 )
Ene huurhii ohiniig yasan ih tamlana ve. 15 han nastai nyalh ur shuu dee.\n
Gaihaltai \n
Бурхан өршөөг...
Ийм жаахан охиныг тийм хүнд дарамтанд оруулах гэж,нүдийг нь хархад л өр өмөрч байна.
Амжилт чи чадна гэдгээ дэлхий нийтэд харуулаарай энэ л чиний боломж охин минь
Hoorhii hylah ohinig Burhan hamgaalah boltugai.
Миний охин үзүүлээд өг Ийм жаахан охиноор бүү оролд Бурхан чамайг өршөөг
Дэлхийд 2 том дайснууд байна. Нэг нь америкийн дүр эсгэсэн ардчилал. Энэ шошгон дор ардчилах хаягийн дор ямар олон улсыг хагалж, дотор нь дайтуулж ямар олон хүний амийг хөнөөв өө! Хоёрдахь нь, Допингийн хорлох операци! Олон авьяасыг, гайхамшигийг ОУОХ, CAS их гүрний нөлөөгөөр хэлмэгдүүлсэн, одоо Камилагаар үргэлжилж байна!
Энэ өөр улсын хүмүүс бид нарт ямарч хамаагүй шүү амжилт нтр гээд тэнэгтээд байхын та нарын бичиж байгааг харахгүй ш дээ зөвхөн улсынхаа хүмүүсийг гэдэг үндсэрхэг үзэлтэй хүмүүс бай!!
Гайхалтай гоё чадварлаг байсан бахархаж байна.Амжилт хүсьe!
үнэхээр ялгарч харагдаж байналээ охин минь чи шүү энэ их дайралтыг сөгдөж биш сөрж даваарай\n\n
үнэхээр ялгарч харагдаж байналээ охин минь чи шүү энэ их дайралтыг сөгдөж биш сөрж даваарай\n\n
үнэхээр ялгарч харагдаж байналээ охин минь чи шүү энэ их дайралтыг сөгдөж биш сөрж даваарай\n\n
үнэхээр ялгарч харагдаж байналээ охин минь чи шүү энэ их дайралтыг сөгдөж биш сөрж даваарай\n\n
Нялх юм шүү дээ
Охин минь хичээгээрэй чамайг буруугүй гэдэгийг дэлхий нийт тэр чигээрээ харлаа сонслоо одоо үзүүлээд өг
Энэ жаахан охин их спортод гялалзахыг харлаа гайхалтай авьяасыг хэн ч дарж чадахгүй
энэ охиныг дарах гэж их зовж байнаа тэр допинг нь аль 12 сард илэрсэн гэж байна лээ ш дээ одоогийн шинжилгээ нь 2 сорьцд нь байхгүй 3 дахь сорьц нь асуудалтай ч гэх шиг сонин яриад байх юм аа дарах тусам нь асаад бай охин минь\n
Хүчтэй өрсөлдөгчийг сэтгэл зүйн дайралтанд оруулаад Балчирхан охин минь амжилт урьд чинь байгаа битгий шантраарай хүчтэй байгаарай чи чаднаа
baga ystanii shees gesen biz dee.baga deer ni sain daraad avah heregtei.davruulj bolohgui. olimpod AGUU IH UNDESTEN HYTAD SOLONGOS JAPAN GURNUUD uurd munh terguuleh boltugai
Өрсөлдөгчөө сэтгэл санаагаар унагах бүдүүлэг дайралт. Энэ охин чадна. Амжилт хүсье.
Хэдий балчир жаахан ч гэсэн тамирчин хүнийхээ тэвчээр хатуужлаар даван гарах шиг боллоо. Үзүүлээд өгөөрэй. Нисээд өгөөрэй .Амжилт
Ивий дээ үнэхээр л ямарч тэнхэлгүй болтол цохилтууд авлаа даа. Сайнаар шийдэгдсэнд баяртай бна.Нүд баясгасан сайхан охинд улам их амжилт сэтгэлийн амар амгаланг ерөөе.
Amjilt
Валиева амжилт