Камила Валиева медаль хүртвэл шагнал гардуулахгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

Спортын арбитрын шүүхээс ОХУ-ын тамирчин Камила Валиеваг эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцохыг зөвшөөрсөн. Гэхдээ допингийн асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байна.
 


Юуны өмнө Валиевагийн түрүүлсэн уран гулгалтын багийн тэмцээний медалийг тамирчдад гардуулах ёслол хийхгүй нь тодорхой болжээ.

ОХУ-ын баг түрүүлж, АНУ-ын баг удаалж, Японы баг хүрэл медаль авсан. Тэмцээнээ дуусгасан тамирчид эхнээсээ нутаг буцаж байгаа ч багийн тэмцээнд оролцсон тамирчид медалиа хүлээгээд Бээжинд байгаа.

ОХУ буруутай байлаа гэхэд АНУ, Японы баг ямар буруутай болоод медаль авахгүй байгаа нь тайлбарлахад бэрх.
 


Мөн эмэгтэй ганцаарчилсан төрөлд Камила Валиева медалийн болзол хангасан тохиолдолд шагнал гардуулахгүй байх шийдвэрийг ОУОХ-ноос гаргажээ.

ОУОХ-ны гишүүн Денис Освальд “Камила насанд хүрээгүй тул тусгай хамгаалалтад орсон. Тийм дүрэмтэй болохоор ОУОХ, Олон улсын тэшүүрийн холбоо, ВАДА-гийн заргыг шүүх хүлээн аваагүй. Эмэгтэйчүүдийн төрөлд медаль гардуулах ёслолын талаар хэлэхэд допингийн асуудал бүрэн шийдэгдээгүй байхад бид медаль гардуулж болохгүй. Хэнд нь ч медаль өгөхгүй байх нь шударга ёсонд тохирно” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Choijil(66.181.161.56) 2025 оны 03 сарын 13

Oros uran gulgaltaar nomer 1 ee ali n ch barahgui

1  |  0
Ганаа(192.82.66.213) 2025 оны 03 сарын 13

Оросыг өрөвдөөд, нийлж байгаад Европ, АНУ-г батирмаар санагдаж эдр.\n

5  |  0
irgen(192.82.77.34) 2025 оны 03 сарын 13

ooh ymr haramsaltai ym

1  |  0
Иргэн(66.181.161.123) 2025 оны 03 сарын 13

Спортыг улс төртэй холбож байгаа нь туйлын харамсалтай...Хуучин СССР болон одоогийн Орос улсын хөгжүүлсэн, хэрэглэдэг бараг бүх эмийг хориотой ангилалд оруулсан нь үр дүн нь ингэж гарч байна... Бас л дээрэлхэж байгаа юм шүү...

7  |  0
Чимэд(124.158.70.212) 2025 оны 03 сарын 13

допинг гэж эрт дээр үед глюкозыг нэрлэж байсан юм.Одоо бүр утгаа алдлаалдаа.Гэдэс гүйлгэхэд уудаг Фталозол гэж эмийг допингийн төрөлд хамруулаад оросуудыг олимп,дэлхийн аврагын тэмцээнд оруулахгүй хавчиж чадаж байна л даа.Допингийн төвийн гишүүд нь бүгд барууныхан,Хятадаас нэг,Орос байсаныг хасчихаж гэнэ.Бүх асуудал Украйнатай холбоотой

5  |  1
Зочин(203.91.115.56) 2025 оны 03 сарын 13

Оросын уран гулгагч нарыг барахгүй болхоороо барууны улсууд шээс нь гоожиж байнаа хаха

18  |  0
хэхэ(103.242.47.6) 2025 оны 03 сарын 13

Оросуудыг хавчих гээд ядчих юм л даа\n

14  |  0
Р(64.119.29.110) 2025 оны 03 сарын 13

Doping хэрэглэхээ л больчих Орос үхэрнүүд мээн

4  |  18
zochin(66.181.179.110) 2025 оны 03 сарын 13

ouokh europeuud orosiig havchij bui neg jishee

12  |  0
Top