Унаач хүүхдийг зөвхөн НААДМААР ДААТГАДАГ гажуудлыг арилгана

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 15

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловруулж байгаа бөгөөд хуулийн төсөлд орох голлох өөрчлөлтүүдийн талаар танилцуулга хийжээ.

Тодруулбал өнөөдөр тус яамнаас хуулийн төслийг танилцуулж, санал авах уулзалтыг “Монголын морин спорт уяачдын холбоо”-ныхонтой хийжээ.
 

Уулзалтаар хурдан морины бүртгэлийг уралдаанаас өмнө хийж, мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулах, ялтас суулгаж мэдээллийг баталгаажуулах, хариуцлагын тогтолцоог чангатгах, маргаан шийдвэрлэх процессыг шуурхай, ил тод болгох асуудлыг тусгажээ.

Тодруулбал, морь бүртгэлийг уралдаанаас нэг хоногийн өмнө бус, 2-3 хоногийн хийдэг болох нь. Түүнчлэн унаач хүүхдийн эрх хамгааллын асуудлыг нарийвчлах тэр дундаа даатгалын компаниуд унаач хүүхдийг зөвхөн баяр наадмын өдрүүдэд л даатгадаг гажуудлыг өөрчлөх зэрэг өөрчлөлтүүдийг хуулийн төслийн шинэчилсэн найруулгад тусгажээ. “Монголын морин спорт уяачдын холбоо”-ныхон дээрх заалтуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд, тодорхой саналуудаа хүргүүлэхээр тогтсон байна.

Ташрамд, улсын хэмжээнд морин спортын 30 орчим холбоо байдаг. “Монголын морин спорт уяачдын холбоо” нь ууган холбоо аж. Тус холбоо нь 26 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй бөгөөд 330 суманд салбартай, нийтдээ 120 мянга орчим гишүүнтэй ажээ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(202.126.88.132) 2022 оны 02 сарын 18

Serweenii ondor uildwerleg baidal hoerig hoyulangiin huilandaa oruulj ogmoor baina mongol undesniihee aduug araldmaar baina aa

1  |  0
Батбаяр (103.26.195.162) 2022 оны 02 сарын 18

3 сарын 1 с эхлээчээ

0  |  0
Зочин(139.5.216.48) 2022 оны 02 сарын 16

Үндэсний их байр наадам юм бол монголд төрж өссөн бүх морьд уралдах бололцоог хангах шаардлагатай .энэ баяр наадам 330 сум 21 аймаг хэд хэдэн дүүрэг нийслэлд болдог гэдгийг мартаж болохгүй одоо гарах хуулийн өөрчлөлт бүгдэд нь ижил үйлчлэх ёстой 2-3 хоногийн өмнө морио бүртгүүлэхээр сум аймаг руу явах бололцоо байхгүй л болов уу даа г.м.

0  |  0
Н(66.181.161.121) 2022 оны 02 сарын 16

Хориглсон хугацааг Ядаж 11 сарын 1 нээс 4сарын 1 болгомоор байнаа

0  |  1
Зочин(202.55.188.108) 2022 оны 02 сарын 16

Морь мэдэхгүй, ёс заншил мэдэхгүй, үндэсний их баяр цэнгэл наадамыг ойлгодоггүй нямбаатар гэх мэтийн юмнууд үндэсний морин уралдааныг буруу тийш нь залах гэж байна уу даа

0  |  1
Enkhee(66.181.161.124) 2022 оны 02 сарын 16

Odoo naad morinii asuudlaa salbar hol oond n ug. Ta nar uls ornoo uud n tat. Luiwarchidtai temts, hilee nee, baraanii une taliilaa

1  |  0
narankhuu(64.119.22.76) 2022 оны 02 сарын 15

mash zuv demjij bn \nhuuli shg huuli garaad uraldaan naadam tasraltgvi baiwal boloo doo

0  |  0
narankhuu(64.119.22.76) 2022 оны 02 сарын 15

mash zuv demjij bn \nhuuli shg huuli garaad uraldaan naadam n tasralgvi bolj bhad l boloo doo

0  |  0
Хөх уяач (64.119.22.76) 2022 оны 02 сарын 15

Эрт дээр үеэс адууныхаа цусыг сэлбээд үржүүлэг явагдсан олон түүх байдаг. Хамгийн наад цахын жишээ бидний сайн мэдэх Тогоруу буюу тойруулга адуу. монгол цаг уурын нөхцөл нь монгол адууг бүтээж шалгаралыг явуулдаг. тиймээс цусаа сэлбэж үржүүлэг хийх нь зөв. харин уралдахаын тухайд үүлдэрлэг байдал харах нь хамгийн худлаа тийм төгс хөгжсөн шинжлэх ухаанч нүд байхгүй байх, сэрвээний өндөр хэмжих нь асуудалтай ч маргааныг шийдэх шийдэл тэрнээс өөрөөр байхгүй байгаа. хамгийн гол нь хүнмий оролцоогүй л болгох хэрэгтэй. \n

0  |  0
Хөх уяач(64.119.22.76) 2022 оны 02 сарын 15

5 сарын 1 хүртэл хориглосон энэ шийдвэрээ наашлуул албан ёсны зөвшөөрөлгүй олон уралдаан нүднээс далдуур болж байна. Монгол хүний цусанд нь байгаа эрийн 3 наадмын нэг болсон морин уралдаанаа үндэсний өвс соёлоо хориглох чин ямар ч агуулга алга. Урд хөршид өвөрмонголчууд өвөл зунгүй л уралдаж байна. Монгол уяач, унаач хүүхдүүд тийшээ явж байна. Өөрсдийн төрсөн монгол нутагтаа уралдаж чадахгүй яагаад харь оронд тэдний өв соёл мэт уралдах гэж???????? \n

0  |  0
Monhkbaatar(66.181.161.95) 2022 оны 02 сарын 15

11sariin 1 ees 5sariin 1 monri uralduulahgvi gesen ene huulia ydaj 4sariin 1 baich boldoggvi ymuu

1  |  0
Monhkbaatar(66.181.161.95) 2022 оны 02 сарын 15

11sariin 1 ees 5sariin 1 monri uralduulahgvi gesen ene huulia ydaj 4sariin 1 baich boldoggvi ymuu

0  |  0
Top