Өнөөдөр биатлоны эрэгтэй багийн буухиа уралдаан тун сонирхолтой явагдаж, Норвегийн баг эцсийн тойрогт алтан медаль авлаа.
ОХУ-ын ҮОХ-ны багийн Карим Халили, Александр Логинов, Максим Цветков нар буухианы турш тэргүүлж, сүүлийн Эдуард Латыповт бүтэн нэг минутын ашигтайгаар буухиагаа хүргэсэн. Харин Латыпов сүүлийн буудлага дээр нэмэлт гурван сумаараа ч хоёр байг унагааж чадалгүй, торгуулийн хоёр тойрог тойрсон. Энэ хооронд алдаагүй буудсан Норвеги, Францын баг түүнийг гүйцсэнээр оросууд дөнгөж хүрэл медальтай үлдлээ.
Биатлон
Эрэгтэй буухиа
1. Норвеги (Стурла Хольм Лагрейд, Тарьей Бо, Йоханнес Бо, Ветле Шостад Кристиансен) – 1:19.50,2 (1+7)
2. Франц (Фабьен Клод, Эмильен Жаклен, Симон Дестье, Кентен Фийон-Майе) – 27,4 (0+9)
3. ОХУ (Карим Халили, Александр Логинов, Максим Цветков, Эдуард Латыпов) – 45,3 (2+6)
Сэтгэгдэл ( 0 )