Дэлхийн чансааг тэргүүлэгч, теннисчин Новак Жокович ковидийн эсрэг вакцин хийлгээгүйн улмаас Australian Open-2022 тэмцээнд оролцож чадаагүй билээ. Гэвч Новак вакцин хийлгэхгүйн тулд Уимблдон, Ролан Гаррос тэмцээнүүдэд ч оролцохгүй байхад бэлэн байна гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр “Би хэзээ ч дархлаажуулалтын эсрэг байгаагүй. Гэхдээ хүн биедээ тариа хийлгэх эсэхээ өөрөө шийдэх эрх чөлөөг дэмждэг. Энэ үзэл бодлынхоо төлөө хоёр том тэмцээнд оролцохгүй байхад ч бэлэн байна. Миний зарчим ямар нэг цом, цол, рекорд амжилт тогтоохоос илүү үнэ цэнтэй” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Новак үүгээрээ тамирчдыг заавал вакцин хийлгэхийг шаардаж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Элэнцэгний мундаг
Мундаг мундаг