Өнөөдөр Бээжин олимпын наадмын уран гулгалтын эмэгтэй богино үзүүлбэрийн тэмцээн боллоо.
Энэ уралдаан олимп эхлээд л олны анхаарлыг татсан. Үүнд хэд хэдэн учир бий. Хамгийн том шалтгаан бол ОХУ-ын тамирчин, дэлхийн рекорд оноог эзэмшигч Камила Валиева багийн тэмцээний дараа допингийн асуудалд оролцсон явдал юм. Спортын арбитрын шүүхээс Камтилаг ямар ч гэсэн богино үзүүлбэрт оролцохыг зөвшөөрсөн ч ОУОХ-ноос түүнийг медалийн болзол хангасан тохиолдолд шагнал гардуулах ёслол хийхгүй гэж зарласан.
Дараагийн нэгэн сонирхол татсан учир бол Оросын гурван охины өрсөлдөөн. Сүүлийн үед дэлхийд тэргүүлж байгаа Камила Валиева, Александра Трусова, Анна Щербакова нарын хэн түрүүлэх бол? Валиева шокноосоо гарсан уу, Оросын багт допингийн асуудал нөлөөлсөн үү гэх зэрэг олон асуултын хариу өнөөдөр тодорхой болох юм. Орос охидтой Япон, АНУ, Өмнөд Солонгос тамирчид хэр өрсөлдөж чадах бол? Тэдэнтэй өрсөлдөх хамгийн боломжтой тамирчинд тооцогдож байсан Японы Рика Кихира өнгөрсөн жил хүнд гэмтэж, олимпын эрх авч чадаагүй.
Сүүлийн 5 тамирчнаас эхлээд Камила Валиева гарч ирсэн. In Memoriam хөтөлбөрийн эхний гурвалсан аксель үсрэлтийн буулт дээр бага зэрэг алдаа гаргасан. Гурвалсан флип, лутц, тулуп үсрэлттэй. Үзүүлбэр дуусаад л нулимс унагаасан. Хэцүү байгаа нь ойлгомжтой. Ингээд түүний оноо 82,16. Амжилттай гэхэд болно.
Дараа нь Өмнөд Солонгосын Ю Ен 70,34 оноо авсан. Оросын 17 настай Александра Трусова мөн аксель дээр унасан. Харин Анна Щербакова алдаа мадаггүй, цэвэрхэн сайхан гулгасан ч Камилаг гүйцсэнгүй. Японы Каори Сакамото алдаа гаргалгүй, гуравт орж ирсэн. Ийнхүү Этеригийн гурван шавь, нэг япон тамирчны хамт тэргүүлж эхэллээ. Нөгөөдөр чөлөөт үзүүлбэрийн дараа медалийн эзэд тодорно.
Эмэгтэй, богино үзүүлбэр
1, Камила Валиева ОХУ – 82,16 оноо
2, Анна Щербакова (ОХУ) – 80,20
3, Каори Сакамото (Япон) – 79,84
4, Александра Трусова (ОХУ) – 74,60
Сэтгэгдэл ( 17 )
баяр хүргэе
Kamila Balievag demjij bna. Uragshaa ohin mini.
Орос ахан дүүс минь урагшаа Камила бид чамд хайртай .
Нялх юм шүү дээ. Гэхдээ чи чаднаа. Амжилт хүсье. Даравч дардайна, булавч бултайна.
Сайн байна , маш сайн байна. Чамаар дамжуулан агуу эх орныг чинь доош нь дарж доромжлохыг хүссэн новшнуудын санаархалыг чи няц дарж нүүр лүү нь, нулимж, нүд рүү нь шороо цацаж чадлаа,
Аргагүй Орос хүний чанар чансаа шүү. Үнэхээр лэлхийн гайхамшиг...
Камила бол гайхамшиг, үзэсгэлэн, ядагдашгүй уран чадвар, бас орос хүний тэвчээр хатуужилийн үлгэр дууриал юм шүү
Камила 90 шүү чи чадна
Камила өнөөдөр 90 авах болтугай хурай хурай хурай
Татар монгол угшилтай Орос охин гайхамшигийг харууллаа. Насанд хүрээгүй жаахан охин Англосаксонуудын аймшигтай явуулга, дарамтыг сөрөн зогсож Илүү гэдгээ баталлаа!
Амила Валиевад амжилт хүсье, үнэхээр гайхалтай байсан шүү,
Монголын нэрийн өмнөөс оруулах юмсан\n\n
Валиеваа! Урагшаааа !Амжилт охин минь!Чамайг бурхан тэнгэр ивээнээ!Үнэн хэзээд ялна!
Хөөрхий жоохон охиныг ямар юмны нь сэргээш байхав дээ
Туруулсэн ч медаль гардуулахгуй, допингийн хэрэг нь эцэслэн шийдэгдээгуй, зевхен тэмцээнд оролцох эрх л олгосон
Burhan ibeeg...
Сэтгэлийн хат, ур чадвар үнэхээр агуу охин юмаа. Харин тэр Англи сурвалжлагч 15 хан настай охин руу дайрч давшилж улс орноо ямархуу бүдүүлэгүүд байдагийг дэлхий нийтэд харуулчихлаа.