Аваргуудын лиг: ПСЖ Реалыг ялж, МС Португалд 5 гоол хийлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

Өчигдөр шөнө Аваргуудын лигийн хасагдах шатны тоглолтууд эхэллээ. Эхний хоёр тоглолтод ПСЖ 94 дэх минутад хийсэн Мбаппегийн гоолын ачаар Реалыг ялсан бол Английн Ман Сити Спортингийг нутагт нь 5:0 яллаа. Өнөөдөр Италийн Интер Английн Ливерпуль, Германы Бавари Австрийн Зальцбургтэй тоглоно.

Аваргуудын лиг

1/8 финал

ПСЖ Франц – Реал Мадрид Испани 1:0 (0:0, 1:0)

Парк де Пренс

Гоол: 1:0 – 90 Мбаппе.

ПСЖ – Доннарумма, Хакими, Маркиньос, Кимпембе, Мендеш, Данилу Перейра (Гуйе, 87), Верратти, Паредес, Ди Мария (Неймар, 73), Месси, Мбаппе.

Реал Мадрид – Куртуа, Карвахаль (Васкес, 72), Алаба, Милитао, Менди, Модрич (Вальверде, 82), Кроос, Каземиро, Бензема (Бэйл, 87), Асенсио (Родриго, 72), Винисиус Жуниор (Азар, 82).

Шар хуудас: Каземиро (37), Верратти (40), Милитао (52), Менди (57), Данилу Перейра (62), Кимпембе (83), Родриго (83), Паредес (90).

Спортинг Португал – Манчестер Сити Англи 0:5 (0:4, 0:1)

Жозе Алваладе

Гоол: 0:1 – 7 Марез, 0:2 – 17 Бернарду Силва, 0:3 – 32 Фоден, 0:4 – 44 Бернарду Силва, 0:5 – 58 Стерлинг.

Спортинг – Адан, Порро (Нету, 83), Коатес, Матеус Рейс, Инасиу, Эшгайю, Сарабия (Табата, 75), Пальинья, Педру Гонсалвеш (Угарте, 51), Матеуш Нунеш, Паулинью (Слимани, 75).

Манчестер Сити – Эдерсон, Стоунз (Зинченко, 61), Лапорт (Аке, 85), Рубен Диаш, Жоау Канселу, де Брюйне, Бернарду Силва (Делап, 85), Родри (Фернандиньо, 73), Фоден (Гюндоган, 61), Стерлинг, Марез.

Шар хуудас: Матеуш Нунеш (66), Гюндоган (74), Эшгайю (78), Угарте (83).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top