Бээжингийн олимпын уран гулгалтын багийн төрөлд түрүүлсэн ОХУ-ын тамирчин Камила Валиева ганцаарчилсан төрөлд оролцож байгаа ч хувь заяа нь тун бүрхэг хэвээр байна. Юуны өмнө багийн тэмцээний шагнал гардуулах ёслол болохгүй болсон. Мөн Камила хэрэв медалийн болзол хангавал эмэгтэй ганцаарчилсан төрлийн медалийг ч гардуулахгүй бөгөөд үр дүнг урьдчилсан дүн хэмээн зарлаж, эцсийн шийдвэр гартал хүлээх гэнэ. Камила Валиева хэрэв ганцаарчилсан төрөлд медаль хүртвэл үзүүлэх тоглолтод оролцож болох юм байна.
ОУОХ-ны хэвлэлийн албаны захирал Марк Адамс “Асуудал дуусаагүй байгаа, шалгасаар байна. Валиевагийн Б сорьцийг задлаагүй байгаа гэдгийг анхаараарай. Энэ сорьцийг нээхийг хүлээж, мэдээллээ бэлтгэх хэрэгтэй. Үүний дараа олон зүйл тодорхой болох ёстой” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Хэргийг сануулахад, 12 дугаар сарын 25-нд Оросын УАШТ-ий үеэр Камилагаас авсан шинжилгээгээр хориотой бодис триметазидин илэрсэн. Гэхдээ хариу нь энэ сарын 7-нд багийн тэмцээнд ОХУ-ын шигшээ түрүүлсний дараа ирсэн юм. Яагаад ийм удсан талаар Стокхольм хотын лабораторид ковидийн халдвар голомтлон гарсан учраас гэж тайлбарлаж байгаа. Камила УАШТ-ий дараа 2022 оны нэгдүгээр сард Европын аваргын тэмцээнд оролцож, түрүүлсэн. Тэр үед өгсөн шинжилгээ нь цэвэр гарч байжээ. Мөн Бээжинд очоод ч шинжилгээ өгсөн, допинг илрээгүй байжээ.
Сэтгэгдэл ( 5 )
Hoorhii jijig huugiig hurtel uls tor oroldcnih yumaa Baruunii ertonts hunii unergui shuudee
Tegvel yamar ch asuudalgui k yum bna sh dee.
OUOKH ch uls turiin khoroo bolson. Amerikiin bodlogo kheregjuulegch shuu dee. Ichij amidar.
Бээжинд очоод шинжилгээ өгөөд тэр нь цэвэр байхад л энэ хүүхдийг хасах гэж ингэтэл хичээн зүтгэж байдаг!!!! ОУОХ шударга байх хэрэгтэй
Хүүхдээс допингын шинжилгээ авах нь БУРУУ гэж АНУ сэигүүлч бичсэн байна гэнэ