ФОТО СУРВАЛЖИЛГА: Төв гандан сүсэгтэн олны хөлд дарагджээ

Админ | Zindaa.mn
2022 оны 02 сарын 16

Бурхан багшийн их дүйчин өдөр буюу өвлийн адаг сарын шинийн 15-ны өдөр өнөөдөр /2022.02.16/ тохиож байна. Энэ өдөр засал номоо хийлгэхээр сүсэгтэн олон Гандантэгчэнлин хийдийг зоридог.

Учир нь, энэ өдөрт багтаан засал номоо хийлгэвээс ном буян их үйлдэж хязгааргүй их буян хураана гэж бэлэгшээдэг.

Хаврын тэргүүн сарын шинийн 1-15-ныг хүртэл лам хуварга болон бурхан шашин сүсэгтэй олон хамгийн сайнаараа байх буян дээдийн номыг даган шүтдэг. Мөн жилийн заслаа хийлгэхээс гадна 33-ны мөчлөг нь орж буй хүмүүс засал хийлгэдэг.  

Тэгвэл Монголын төв Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ч.Бямбажаргал “Цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор цахим айлтгал гаргасан. Үүнд уншуулсан, биечлэн ирж хуралд даган баяссан ялгаагүй сүсэгтэн олон тухайн  жилийн заслаа хийлгэсэн л гэсэн үг. Учир нь, энэ нь тухайн хүний өөрийнх нь сонголт. Манай албан ёсны цахим сайт руу нэвтрээд өөрийн төрсөн он, жил, хүйсээ  бичнэ. Ингэснээр жилийн засал ном нь гарч ирэх ба төлбөрөө шилжүүлсэнээр баталгаажина.  Уламжлалт ёсонд жилийн засал хийх, мөр гаргах гэдгийг тодорхой тусгаж өгсөн. Заавал хэдний өдрийн дотор заслаа хийлгэх хэрэгтэй гэж заагаагүй. Хаврын эхэн сардаа багтаж заслаа хийлгэх нь зүйтэй” гэж ярьж байна.

БЭЛТГЭСЭН: Н.Еркегүль

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top