Олимпын хошой аварга, ОХУ-ын Спорт бөхийн холбооны дэд тэргүүн Арсен Фадзаев бөхийн хоёр том школ, үндэстний хооронд халз барилдаан хийх болсноо зарлалаа.
Тэрээр олон нийтийн сүлжээнд “Хүндэт бөх сонирхогчид оо. “Аланы” уламжлалт тэмцээнийг зохион байгуулахыг та бүхэн олон жил хүсэж байгаа билээ. Дагестан, Осетийн чөлөөт бөхийн школ, бөхчүүд хоорондын олон жилийн өрсөлдөөнийг бүгд шимтэн үздэг. Тиймээс бид “Аланы” тэмцээнийг энэ удаад өөр хэлбэрээр буюу халз барилдаанаар хийхээр шийдвэрлэлээ. Хойд Осети-Аланийн Бүгд Найрамдах Улсын шигшээ баг Дагестаны багтай өрсөлдөнө. Багууд эхлээд Осетийн нийслэл Владикавказ хотод барилдана. Дараа нь Дагестаны Махачкалад хариу барилдаантай. Багт дагестан, осети гаралтай л бол гадаад улсын өмнөөс барилддаг ч байсан хэн ч орж болно. Холбооноос жин тус бүрт жинхэнэ шилдгүүд барилдах талаар ажиллах болно” гэж мэдэгдлээ.
Эхний халз барилдаан тавдугаар сард, хариу барилдаан 1-2 сарын дараа болох гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )