Зургаадугаар сарын 4-6-нд Германд явагдах байсан жүдо бөхийн Дюссельдорф Их Дуулга тэмцээн санхүүгийн шалтгаанаар цуцлагдлаа.
Германы жүдо бөхийн холбооноос “Бид Их дуулга тэмцээнийг зохион байгуулж чадахгүй болсондоо их харамсаж байна. Коронавирусний халдварын хөл хорионы улмаас танхимд цөөн тооны үзэгч оруулж байгаа. Тэгсэн мөртлөө халдвараас хамгаалах, шалгах ажилтны тоо нэмэгдсэн. Зардал нь давж гарлаа. Сүүлийн үед болж байгаа тэмцээнүүдээс харахад тамирчдын тоо ч 20-30 хувь буурчээ. Их Дуулгын дараах олон улсын хамтарсан бэлтгэл цуцлагдсанаар орлого бүр багасна. Тиймээс тэмцээн зохион байгуулахад хүндрэлтэй боллоо. Гэхдээ ирэх жилүүдэд Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байна” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 0 )