Монгол Улс "Азийн цом"-ын III шатны тоглолтыг ЭХ ОРОНДОО хүлээж авна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Монгол Улс 2023 онд БНХАУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн буюу "Азийн цом"-ын тэмцээний урьдчилсан 3-р шатны хэсгийн тоглолтуудыг энэ оны зургаадугаар сард хүлээн авч, зохион байгуулахаар сонгогдлоо.
 


Манай улсын хувьд 2019 оноос хойш ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд амжилттай тоглосноор ийнхүү энэ шатанд шалгарч үлдсэн юм.

Энэ шатанд нийт 24 баг шалгарч үлдсэн бөгөөд 11 эрхийн төлөө өрсөлдөнө. Сугалааны үйл ажиллагаа энэ сарын 24-ний өдөр явагдана.

Эх сурвалж: МХБХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(124.158.67.215) 2022 оны 02 сарын 18

Амжилт хүсье !!!!

0  |  0
Top