Өнөөдөр (2022.02.17) Бээжингийн олимпын наадмын эмэгтэй хоккейн тэмцээний финал болж, Канадын баг АНУ-ын шигшээг 3:2 ялснаар олимпын 5 дахь алтан медалиа зүүлээ.
Канад бүсгүйчүүд өмнө нь 2002, 2006, 2010, 2014 оны олимпод тэргүүлж байв.
Канад - АНУ - 3:2 (2:0, 1:1, 0:1)
Гоол:
1:0 – Нурс (Томпсон, Пулен), 7:50
2:0 – Пулин, 15:02
3:0 – Пулин (Женнер, Нерс)
3:1 – Найт (Брандт), 36:39 – Дутуу хүнтэй байхдаа
3:2 – Кессел (Роке, Карпентер), 59:47 – Илүү хүнтэй байхдаа
Мари-Филип Пулин 4 олимпын финалд гоолдсон анхны хоккейчин болж, түүхэнд нэрээ мөнхөллөө. Тэрээр өмнө нь Ванкувере, Сочи, Пёнчанд Америкийн багийн хаалгыг мялааж байжээ. Канадын баг олимпын 5, дэлхийн 11 удаагийн аварга болж байгаа юм. Хоккейн өлгий Канадад энэ спортоор 85624 эмэгтэй хичээллэдэг байна.
Швейцарын багийг 4:0 ялсан Финландын баг хүрэл медаль хүртлээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хоккей бол эмэгтэйчуудэд зориулсан спорт яав ч биш нь унэн шуу, энэ эмэгтэй хоккей гарч ирсэнээс хойш хоккейн дурэм журам ч хэтэрхий зеелен талдаа, тэрийгээ дагаад эрэгтэй хоккей ч хэтэрхий нялцгай болоод жинхэнэ эрчуудийн спорт биш болоод байх шиг
эмэгтэйчүүдэд ганц зохихгүй байгаа спортын төрөл дөө. харахаар нэг л болхи уйтгартай.