Трусова 5, Валиева 3, Щербакова 2 дөрвөлсөн үсрэлт хийхээр захиалжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 17

Өнөөдөр (2022.02.17) Бээжингийн олимпын наадмын уран гулгалтын эмэгтэйчүүдийн төрлийн чөлөөт үзүүлбэртэй. Уржигдар болсон богино үзүүлбэрийн дараа Бээжин олимпын медаль хүртэх найдвар ОХУ-ын 3, Японы 2 тамирчинд л үлдсэн байгаа.

Богино үзүүлбэрийн дараа
 

1. Камила Валиева (ОХУ) – 82,16

2. Анна Щербакова (ОХУ) – 80,20

3. Каори Сакамото (Япон) – 79,84

4. Александра Трусова (ОХУ) – 74,60

5. Вакаба Хигүчи (Япон) – 73,51


Чөлөөт үзүүлбэрт хэн нь ультра-си буюу эрсдэлтэй ч их оноотой элемент гүйцэтгэхээс их зүйл хамаарна.

Каори Сакамотод ультра-си элемент байхгүй. Хигүчигийн хувьд гурвалсан аксель хийдэг, медалийн төлөө алдсан ч хийхээс өөр аргагүй. Тэгэхээр орос охидын хэн эрсдэл гаргаж, хүнд элемент гүйцэтгэсэн нь түрүүлэх нь гэж дүгнэж болохоор.

Камила Валиева чөлөөт үзүүлбэрт дөрвөлсөн сальхов, гурвалсан аксель, дөрвөлсөн  тулуп үсрэлтийг гурвалсан тулуптай каскад, дөрвөлсөн тулупаа гурвалсан сальховтой каскад хийхээр захиалга өгчээ.

Харин богино үзүүлбэрт эрсдэл гаргахаас эмээсэн Анна Щербакова энэ удаад ч бас найдвартай медаль авах замыг сонгов уу. Тэрээр дөрвөлсөн флипийг гурвалсан тулуптай дараалан хийгээд дараа нь дөрвөлсөн флип хийх төлөвлөгөөтэй.

Харин Орос пуужин хэмээх Трусова эсвэл алт, үгүй бол юу ч үгүй үлдэнэ гэсэн зарчмаар өрсөлдөнө. Трусова дөрвөлсөн флип, сальхов, тулуп болон дөрвөлсөн хоёр лутц захиалсан. Хоёр лутцаа сүүлийн хагаст гурвалсан тулуп, гурвалсан сальховтой каскадаар хийх гэнэ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ddavaa(202.21.109.45) 2022 оны 02 сарын 17

Yaaj ch doping heregleed 4 ergelt hiij chadahgui yum shigee

0  |  0
Н5(139.5.219.39) 2022 оны 02 сарын 20

Алаан болох нь ээ

2  |  0
Top