Медалиа голсон Трусова "Уран гулгалтаа хаяна" гэв

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 18


Өчигдөр (2022.02.18) болсон Бээжин олимпын уран гулгалтын эмэгтэй ганцаарчилсан төрлийн аваргууд тодорлоо.

Допингийн хэргээр асуудалд орсон Камила Валиева богино үзүүлбэрийн дараа тэргүүлж явсан ч чөлөөт дасгал дээр дараалан алдсаар медалиас мултарлаа. Гэхдээ энэ нь эмэгтэй ганцаарчилсан төрлийн ганц сенсаац нь байсангүй.

Хоёрдугаар байрт орсон Александра Трусова медалиа голон уйлж, уран гулгалтаа хаяна гэж зарласан төдийгүй Этери Тутберидзе багшдаа бурууг тохлоо.

Трусова олимпын наадмын финалд таван удаа дөрвөлсөн үсрэлт хийсэн анхны тамирчин болсон. Тиймээс ч түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан нь гарцаагүй.  
 


Уг нь Саша чөлөөт үзүүлбэрт 177,13 оноо авч, хувийн амжилтаа ахиулсан ч богино үзүүлбэрт унаж, дөрөвдүгээр байрт орсныхоо балгаар алтан медальд хүрч чадсангүй.

Харин хоёр удаа дөрвөлсөн үсрэлт хийсэн Анна Щербакова чөлөөт үзүүлбэрт 175,75 оноогоор хоёрт орсон ч нийлбэр дүнгээр түрүүлж чадлаа.
 


Телевизийн шууд нэвтрүүлгийн дундуур тэмцээний дараа медальгүй хоцорсон Камила Валиева уйлж байгаа нь гарч, дэргэд нь олимпын рекорд тогтоогоод аварга болж чадаагүй Трусова уйлж байгаа нь харагдлаа.

Уйлах биш бараг багтран хийрхсэн гэхэд болно.
 


“Үзэн ядаж байна” гэж уйлан хашгирах Трусоваг дасгалжуулагч Сергей Дудаков тайвшруулах гэж оролдсон ч бүтсэнгүй.

Тэр “Би ахиж хэзээ ч мөсөн дээр гарахгүй. Би энэ спортыг үзэн ядаж байна” гээд шагнал гардуулах ёслолд оролцохоос татгалзаад байв.

“Надаас бусад нь бүгд олимпын алтан медальтай. Би яагаад алтан медальгүй юм бэ? Үзэн ядаж байна” гэж Трусова хэлсэн.

Энэ нь Валиева багийн тэмцээний алттай, Щербакова ганцаарчилсан төрөлд түрүүлсэн гэдгийг хэлж байгаа хэрэг байлаа.

ОХУ-ын багийн удирдлага багийн тэмцээнд Трусоваг аль нэг үзүүлбэрт нь Валиевагийн сэлгээгээр оруулахад хоёр охин хоёулаа алтан медаль авах байсан юм. Энэ бол багийн алдаа байсан.
 


Ёслолд оролцохоор гарахад нь дасгалжуулагч Этери түүнийг тайвшруулах гэж оролдоход Саша “Та бүгдийг мэдэж байсан. Та мэдэж байсан” гэж хэлээд холдов. Ёслолын үеэр тэр багийн анд Аннадаа ч баяр хүргэсэнгүй. 
 


Гэхдээ энэ бүхэн атаархуу охины зан авир биш байлаа. Энэ бол олимпын өндөрлөг өөд унаж босон тэмцсэн, эмэгтэй уран гулгалтын түүхийг өөрчлөн, техникийн хувьсгал хийсэн тамирчны гомдол байв.

Мэдээж тэр зодог тайлахгүй байх. "Орос пуужин" нэртэй Трусова дараагийн олимпод түрүүлэхийн төлөө тэмцэх биз ээ.

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaluu(109.183.244.156) 2025 оны 03 сарын 13

oros huuhen delhiin hamgiin bajn gez hund uzuulz buini ha ha ha .....

2  |  0
zaluu(109.183.244.156) 2025 оны 03 сарын 13

dasgalzuulagch emch geedl busdiig hohoroohoos bucahgui humuud gartaan usen dulaavch zuuz teneg huuhen hend bajrhaz baigaa boloo ter dasgalzuulagchni

1  |  0
Mongolhuu(202.55.188.82) 2025 оны 03 сарын 13

О.У.О.Хорооний дарга нэр зүүсэн Нэмц Гeрман Томас Бах ииг устгавал таарна .Олон сайхан Орос охидийн амидарлаар тоглолоо

2  |  0
зочин(202.9.46.229) 2025 оны 03 сарын 13

Ялж ялагддаг хорвоо.

1  |  1
зочин(202.179.21.242) 2025 оны 03 сарын 13

за бас арай арай,ямар муухай ааштай нөхөр вэ,богино үзүүлбэртэй оноо муу авсан биз дээ

2  |  4
Од(192.82.83.199) 2025 оны 03 сарын 13

Сонголт өөрийнх нь гарт. Спортоо орхисон ч өөр хэн нэгэн орлоод л гарч ирнэ. Амьдралд азгүй хүмүүс зөндөө л байдаг. Цаг хугацаа ухаарал хайрлах болтугай

2  |  1
Шаалтуур сайт(202.126.89.21) 2025 оны 03 сарын 13

Юугээд шаагаад байгаан. Камиллад харамсан дуракуудаа түүнээс би алт авах ёстой гээгүй.

5  |  1
Б(192.82.69.167) 2025 оны 03 сарын 13

Сүүлийн үзүүлбэр дээр бол жинхэнэ супер байсаан. Түрүүлэх нь л гэж бодсон. Аргагагүй2

5  |  0
Эрка(202.179.3.224) 2025 оны 03 сарын 13

Трусоваг шууд хөө. Тамирчин ийм байж болохгүй ээ.\n

2  |  5
Зочин(203.91.115.52) 2025 оны 03 сарын 13

Манай эмэгтэйчүүдийн түгээмэл гаргадаг ааш арай оросуудаас эхтэй юм биш биз? Азийнхан дотроо хамгийн их европжсон гэж Монголчуудыг дүгнэдэг юм шүү дээ. Соц үед нийгмийн харилцааны хуулиар орос ах нар бүсгүйчүүдтэй маань илүү ойр дотно байсныг ч хэлэх үү. Орос руу сурахаар явсан эмэгтэйчүүд маань хамгийн түрүүнд өгдөг байсан шалгалт нь орос багшийнхаа хагсааг гаргах байлаа шүү дээ.

3  |  10
аргагүй2(192.82.66.41) 2025 оны 03 сарын 13

дасгалжуулагчийн хувьд яггүй асуудалтай олимп боллоо доо

4  |  0
Zochin(66.181.161.55) 2025 оны 03 сарын 13

Eteri Tutberidzegiin buruu, tamirchiddaa 1 udaagiin halbaga seree shig handdag, hereggui bol soliol

4  |  0
Ч(64.119.26.63) 2025 оны 03 сарын 13

Амжилт охин минь.мундаг б.саншүү.3 охидын үзүүлбэр гайхамшиг

1  |  0
Уншигч(203.91.115.43) 2025 оны 03 сарын 13

Ийм аймшигтай өрсөлдөөн байж л Орос улс дэлхийд 1 номер байдаг биз дээ

9  |  0
Zochin(192.82.86.18) 2025 оны 03 сарын 13

Biye byaldariig ni harahad l yamar ih hodolmorlodog ni uugaasaa oilgomjtoi

11  |  0
т(202.179.27.69) 2025 оны 03 сарын 13

юм юм боллоо

1  |  0
Close menu