МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, “Бээжин-2022” олимпын Монголын багийн ахлагч Ц.Сандуй нар өвлийн олимпод оролцсон тамирчдаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, мөнгөн шагналаар урамшууллаа.
Энэ үеэр манай цаначдын олимпын наадамд оролцсон байдал, дараагийн бэлтгэл сургуулилтын төлөвлөгөө, “Ганвон-2024” залуучуудын өвлийн олимп болон 2026 оны өвлийн олимпын зорилтын талаар ярилцав.
МҮОХ
Сэтгэгдэл ( 0 )