Олны анхаарал татсан үйл явдал, баярт мэдээ, эмзэг сэдэв, хөндөх асуудлыг зөвхөн томчууд ярих ёстой биш. Бидний өдөр тутмын амьдрал, ирээдүйтэй салшгүй холбоотой тэдгээр сэдвийн тухайд залуус дуу хоолойгоо хүргэж, шийдвэр гаргахад нөлөөлдөг байх нь чухал. Тиймээс улс төр, нийгмийн асуудлаарх залуу үеийнхний үзэл бодлыг сонсож, тэдний өөр өнцгийг олон нийтэд хүргэх “Z мик” шинэ контентыг Zindaa.mn сайт эхлүүлж байна.
Өнөөдөр бид сүүлийн үед хүмүүс хоорондоо хамгийн их маргаан өрнүүлж байгаа “Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчид“-ийн талаар болон “Охидод ариун цэврийн хэрэглэлийг үнэгүй олгох ёстой юу” гэсэн сэдвийн хүрээнд залуусын төлөөлөл болгож #Humanz сайтын сэтгүүлчдийн хэлэх үгийг сонслоо.
Zindaa.mn сайтын бэлтгэж буй #ZMIC шинэ контентыг видео хэлбэрээр ЭНД ДАРЖ үзнэ үү!
Сэтгэгдэл ( 1 )