Стефен Карри 50 оноо авч, ЛеБронд тусаллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Өнөөдөр өглөө Хойд Америкийн НБА лигийн Бүх оддын тоглолт Кливленд хотод явагдлаа. Лейкерс-ийн Леброн Жеймс, Бруклин-ы Кевин Дюрант хоёрын бүрдүүлсэн баг халз үзэлцэв.

Леброны баг 163:160 ялахад Годен Стейт багийн Стефен Карри 50 оноо авч, багтаа тус хүргэлээ. Мөн Шилдэг тоглогчоор шалгарсан байна. 

Леброны баг –Дюрантын баг 163:160 (47:45, 46:49, 45:45, 25:21)

Rocket Mortgage FieldHouse

Леброны баг

Карри (50 оноо), Я. Адетокумбо (30 + 12 сам + 6 дам), Леброн (24 + 8 дам), Дерозан (10), Йокич (10 + 9 сам + 8 дам) – гараа; Гарлэнд (13), Аллен (10 + 9 сам), Дончич (8), Ванвлит (6), Батлер (2), Пол (0).

Дюрантын баг

Эмбиид (36 + 10 сам), Янг (13 + 10 дам), Уиггинс (10), Тейтум (8), Морэнт (6) – гараа; Букер (20), Болл (18), Мюррэй (17), Лавин (12), Таунс (9), Гобер (6), Миддлтон (5).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top