Монголын Үндэсний шигшээ багаар овоглож байсан болон одоо зүтгэж байгаа тоглогчид Төв аймгийн бэлтгэлийн төвд уригдаж, Шигшээ багийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.
Тус уулзалтын гол зорилго нь шигшээ багийн үе үеийн тоглогчиддоо хүндэтгэл үзүүлэх, одоо цагийн шигшээ багийн тоглогчиддоо амжилт хүсч шинэ дасгалжуулагчтай танилцах, мөн ногоон төгөл байгуулахаар болж газраа сонгосон юм.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны шигшээ багийн бэлтгэлийн төвд ирсэн шигшээ багийн үе үеийн төлөөллөөс анхны шигшээ багийн тоглогчид ирсэн нь бахархууштай байлаа.
Шигшээ багийн дасгалжуулагч Японы мэргэжилтэн Оцука Ичиро "Монголын шигшээ багийн бахархлын энэ өдөр тоглогчидтойгоо танилцсандаа сэтгэл өндөр байна. Монголын шигшээ Японы шигшээг хожих тэр өдрийг би бас мартахгүй ээ, үүний төлөө хамтдаа зүтгэе. Монголын шигшээ баг амжилтад хүрнэ гэдэгт би итгэлтэй байна" гэлээ.
Эх сурвалж: МХБХ
Сэтгэгдэл ( 0 )