Азийн гоо сайхны хачирхалтай 12 бүтээгдэхүүн

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 22

Ази эмэгтэйчүүд гадаад төрх, гоо сайхандаа маш их анхаардаг. Бүр хэт их анхаардаг тул бараг өдөр бүр шинэ бүтээгдэхүүн гаргадаг гэхэд болно.

Зарим бараа бүтээгдэхүүн нь хачирхалтай төдийгүй, яргалах хэрэгсэл мэт аймшигтай харагддаг. Гэхдээ гоо үзэсгэлэн золиос шаардах нь мэдээж.

1. Суганы жийрэг

Хөлс шингээж, хувцсанд толбо гарахаас сэргийлнэ. Таагүй үнэр гаргадаг бактер, нянг устгадаг.

2. Ам, эрүүний булчин чангалагч

Өдөрт гурван минут хэрэглэхэд л таны нүүр урт удаан хугацаанд сайхан хэлбэрээ хадгалж үлдэнэ. Бид жирийн үед амаа том ангайдаггүй тул энэ төхөөрөмж нүүрний хэрэглэдэггүй булчинг ажиллуулдаг.

3. Хамрын үзүүр засагч

Ази бүсгүйчүүдийн мөрөөдөл бол шулуун хамар. Үүний тулд олон эмэгтэй мэс засалд ордог билээ. Тэгвэл энэ төхөөрөмж мэс заслын хутга хэрэглэлгүй таны хамрыг засаж чадах юм. Өдөрт 30 минут л хэрэглээд үз.

4. Нүүр будах хэрэгсэл

Арьсанд хялбархан наалдаж, сормуус, хөмсөг будах үед нүүрний будгийг хамгаална.

5. Хөхөнд массаж хийгч

Цээжинд цусны эргэлтийг сайжруулж, хөхний хэлбэрийг хадгална.

6. Нүүрний хэлбэр сайжруулагч

Нүүрний булчинг чангалж, давхар эрүү үүсэхээс сэргийлнэ.

7. Нүүрний булчин чангалагч маск

Маш аймшигтай харагддаг ч үр дүнтэй.

8. Нүүрний үс зулгаагч

Пүршээ нугалаад үсэн дээр аваачаад л боллоо.

9. Давхраа суулгах нүдний шил

Ази эмэгтэйчүүд давхраанд дуртай. Учир нь тэдний зовхи их эрт буудаг тул давхраа хийлгэж, хамгаалдаг. Энэ шилийг зүүгээд л европ эмэгтэй шиг нүдтэй болно.

10. Гоолиг нуруутай болгох таавчиг

Углаад зогсож байхад л гоолиг болно гээд бод.

11. Булцгар хацар, давхар эрүүг устгагч

Өдөрт 20 минут хэрэглээд давхар эрүүг мартах болно.

12. Саун маск

Таван давхар материалтай, резин маск. Өдөрт 30 минут зүүхэд саунд суусан мэт нүүр цэвэрлэж, тураах үр дүнтэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top