Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, “Монголын бүргэдчид холбоо” хамтран "Нүүдэлчдийн өвөл-Бүргэдийн баяр-2022" наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ.
Бүргэдийн баяр ирэх гуравдугаар сарын 12-ны өдөр Түргэний ам "Монгол Кувейтийн байгаль хамгаалах төв"-д болох юм. Баярын үер Казах үндэстний соёл уламжлалыг харуулсан дуу хөгжим, тоглоом наадгай, хувцас загварын үзүүлбэр, мөн гар урлал болон бусад брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болох ажээ.
Сэтгэгдэл ( 0 )