Монгол сүмочдын өлгий "Ошима" дэвжээ эргэн сэргэлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

Мэргэжлийн сүмо бөхийн "Ошима" дэвжээ эргэн сэргэлээ.

Сүмогийн холбооны эх сурвалжийн мэдээлснээр одоогийн Томозүна ояката буюу Кёкүтэнхо, одоогийн Ошима ояката болох Кайки нар лиценз, эрхээ солилцож, "Томозүна" дэвжээ "Ошима" дэвжээний нэрийг авсан байна.
 

"Ошима" дэвжээ бол озэки асан Асахикүни удирдаж байсан, ёкозүна Асахифүжигээс гадна Монголын анхны сүмочдыг төрүүлэн гаргаснаараа алдартай дэвжээ байсан.

Ояката 2012 онд тэтгэвэртээ гарч, Кёкүтэнход дэвжээгээ шилжүүлэх хүсэлтэй байсан ч манай бөх зодог тайлах бодолгүй байсан тул бөхчүүд нь "Томозүна" дэвжээнд шилжиж, "Ошима" дэвжээ хаагдаж байсан түүхтэй.

Ийнхүү монгол сүмочдын өлгий "Ошима" дэвжээ 10 жилийн дараа дахин сэргэлээ.


Кёкүтэнхо “Миний хувьд маш баяртай үйл явдал боллоо. Дэвжээний маань хаяг ч гэсэн намайг анх сүмод орж байсан үеийн хаяг байгаа” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bn(174.251.65.151) 2022 оны 02 сарын 25

Tsevegnyam bol jinhen yasnii boh shuu.uzehed uramtai boh blaa.davj l bdag komusubi sekivake tsolon deer l bdag bsan

1  |  0
Top