Дарья Белодед: Би дайн тулаангүй амьдрахыг хүсэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 23

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тэргүүтэй Засгийн газар Луганск, Донецкийн БНУ-ыг хүлээн зөвшөөрсний дараа ОХУ, Украины харилцаа улам хямралд ороод байна. Оросын цэрэг хэзээ ч Украинд нэвтрэн орж магадгүй хэмээн Барууны орнууд мэдэгдэж байгаа.

Энэ хүнд үед Украины жүдоч, дэлхийн хошой аварга, олимпын хүрэл медальт Дарья Белодед олон нийтийн сүлжээгээр дамжуулан, үзэл бодлоо илэрхийлсэн байна.

Дарья Төрийн далбаатай зургаа оруулан, “Би эх орондоо хайртай, энэ бол миний гэр, эх орон! Би дайн тулаан, байнгын аюул заналхийлэлгүйгээр тайван амьдрахыг хүсэж байна” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top